Захиргааны зөвлөлийн ээлжилт хуралдаан боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар 06-ны өдөр боллоо.  Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Шинэ багш авах тухай
  2. Бусад асуудал

ШИЙДВЭР

  1. Шинэ багш авах асуудлын хүрээнд ЗХШҮА-с хавсралтаар оруулсан 23 хүнээс 19 хүнийг багшийн албан тушаалын холбогдох зэрэглэлд туршилтын хугацаагаар томилох, 4 хүний зарим материалыг дахин нягтлах

МЭДЭЭЛЭЛ

  • МУИС Франц улсын Парис Дидро /Paris Diderot/ их сургууль буюу Парис 7 /Paris 7/ их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар боллоо.
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн бүтцийг тэнхимийн бүтцээр дахин зохион байгуулж, Олон улсын харилцааны тэнхим, Нийтийн удирдлагын тэнхим гэсэн 2 тэнхимтэй болох хүсэлт ирүүлсэн байна.
  • Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи геофизикийн тэнхимийн Минералоги-Петрографийн лабораторийг тус тэнхийг үндэслэн байгуулагч, ахмад эрдэмтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч, МУИС-ийн хүндэт профессор, доктор, геологич Самандийн Давдаваа агсаны нэрэмжит болгохоор Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар