Хөтөлбөрийн ерөнхий хорооны хурал боллоо

Share Button

2015-2016 оны хичээлийн жилийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны анхны хурал өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр  2015 оны 10 сарын 14 нд боллоо. “Дээд боловсролын шинэчлэл” зөвлөх үйлчилгээний хүрээнд зөвлөх Г.Цагаач “Minor (хавсарга)  ба  Interdisciplinary (салбар дундын) хөтөлбөрөөр сургалт эрхлэх тухай” сэдвээр танилцуулга хийлээ.

Мөн хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүд энэ хичээлийн жилийн намрын улиралд хөтөлбөрийн хороогоор хэлэлцэх асуудлын цар хүрээг тодорхойлж баталлаа. Үүнд:

  •  Minor (хавсарга) хөтөлбөр батлах,
  • Батлагдсан хөтөлбөрүүд дээр хяналт тавих, хичээлийн агуулгыг сайжруулах, батлагдсан хөтөлбөрүүдийн нэгдэх асуудлыг шийдвэрлэх,
  • Тодорхой хөтөлбөрүүдийн байршилтай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх
  • ХИШУС, БУС-ийн суурь хичээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх
  • Батлагдаагүй үлдсэн магистр, докторын хөтөлбөрийг хэлэлцэх, батлах

Дээрх чиглэлээр хөтөлбөрийн ерөнхий хороогоор хэлэлцүүлэх асуудлаа тэнхимийн хөтөлбөрийн хороод бэлтгэж СНА-нд хандана уу.

Хурлаар Мinor (хавсарга) хөтөлбөрийн журам боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг даалгаврыг гурван долоо хоногт багтаан гүйцэтгэхээр тогтов. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албад журам боловсруулахтай холбоотой санал, хүсэлтээ боловсруулж 2 долоо хоногийн дотор ажлын хэсэгт уламжлахаар боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар