МУИС -ийн 2014-2015 оны хичээлийн жилийн шилдэг судлаачид, оюуны өмч бүтээгчид тодорлоо

Share Button

Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан их сургуулийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд  гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор Томсон Ройтерсийн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн судлаач, шилдэг оюуны өмч бүтээгч  нарыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг гурав дахь жилдээ  амжилттай зохион байгууллаа.

Тус хичээлийн жилд МУИС-ийн нийт 34 судлаач 55 өгүүллийг Томсон Ройтерсийн SCI болон SSCI индекстэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бөгөөд номинацийг нэгдүгээр зохиогч,  холбоо баригч зохиогч,  олон өгүүлэл хэвлүүлсэн хамтран зохиогч, хамтран зохиогчоор гэсэн 4 төрлөөр шалгаруулахын зэрэгцээ, шилдэг оюуны өмч бүтээгчдийг тодрууллаа.

Түүнчлэн Томсон Ройтерс болон Казахстан  улсын шинжлэх ухаан технологийн мэдээллийн үндэсний төвийн Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацийн шалгаруулалтаар 2015 оны “Шинжлэх ухааны лидер” цом, тэргүүн зэргийн дипломыг  Хэрэглээний  шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн  профессор П.Энхбаяр гардан авсан нь МУИС-ийн судлаачид олон  улсын түвшинд өрсөлдөх чадвартай болохыг улам бүр баталгаажуулж бид бүхэнд давхар баяр нэмлээ.

Ийнхүү  МУИС-ийг сургалтанд суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэнд оруулдаг, улмаар улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болон өөрчлөгдөх зорилгыг хангахад түүчээ болон манлайлж яваа судлаачид болон нийт багш нартаа Дэлхийн шинжлэх ухааны өдрийн баярын  мэндийг хүргэн эрдмийн ажилд нь улам их амжилтыг хүсье!

Шилдэг судлаачид, оюуны өмч бүтээгчдийн нэрс:

Нэгдүгээр зохиогчоор:

  1. В.Адъяасүрэн (Математикийн тэнхим)
  2. Ц.Батболд (Математикийн тэнхим)
  3. Н.Батсайхан (Биологийн тэнхим)
  4. Б.Баяртогтох (Биологийн тэнхим)
  5. Т.Жанлав (Математикийн тэнхим)
  6. Д.Нарангарвуу (Биологийн тэнхим)
  7. М.Одсүрэн (Цөмийн судалгааны төв)
  8. А.Орхонсэлэнгэ (Газар зүйн тэнхим)

 Холбоо баригч зохиогчоор:

  1. Б.Болдгив (Биологийн тэнхим)
  2. Д.Лхагвасүрэн (Эдийн засгийн тэнхим)

Олон өгүүлэл хэвлүүлсэн хамтран зохиогчоор:

  1. С.Гомбобаатар (Биологийн тэнхим)
  2. Д.Нарантуяа (Биологийн тэнхим)

Хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн :

  1. Л.Ариунцэцэг, Биологийн тэнхим
  2. Н.Баатарбилэг, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим
  3. Ц.Баатарчулуун, Геологи, геофизикийн тэнхим
  4. Ж.Батхүү, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим
  5. Ч.Батцэцэг, Байгаль эх лицей ахлах сургууль
  6. Д.Баярлхагва, Биологийн тэнхим
  7. Б.Ганбат, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим
  8. Н.Жавхлантөгс, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим
  9. Ү.Отгонбаяр, Математикийн тэнхим
  10. Ж.Оюунбилэг, Экологийн боловсролын төв
  11. Ч.Оюундарь, Биологийн тэнхим
  12. Л.Оюунцэцэг, Математикийн хүрээлэн
  13. Н.Оюун-Эрдэнэ, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим
  14. Р.Самъяа, Биологийн тэнхим
  15. Р.Тунгалаг, Биологийн тэнхим
  16. Г.Хүүхэнхүү, Цөмийн судалгааны төв
  17. М.Цогбадрах, Биологийн тэнхим
  18. Н.Цогбадрах, Физикийн тэнхим
  19. Р.Цолмон, Физикийн тэнхим
  20. Н.Цэвэгсүрэн, Химийн тэнхим
  21. Т.Чулуун, Тогтвортой хөгжлийн  хүрээлэн
  22. Н.Энэбиш, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Шилдэг оюуны өмч бүтээгчид

  1. Ж.Батхүү, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим
  2. Б. Энхсаруул, Химийн тэнхим
  3. Ц.Эрдэнэбат, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим

Эрдэмтэн судлаач багш нартаа баяр хүргэхийн сацуу цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөе.

ЭШИХ

1 55  3 2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар