Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх тухай

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн элсэлтийн бүртгэл 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/bachelor/ системээр зохион байгуулагдана.

Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас 1 өдрийн дараа онооны жагсаалт гарах бөгөөд элсэх эрх олгох үйл ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт эхэлж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12:00 цагт дуусах болно.

Элсэх эрхээ баталгаажуулсан суралцагч 2025 оны 08 дугаар сарын 08-ны 15:00 цагаас өмнө https://burtgel.num.edu.mn/bachelor/ системд нэвтрэн маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар нууц үг авна.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар