МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: Сүлжээний шийдлийн мэргэжилтэн
Орон тоо: 1 (үндсэн)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Холбооны технологи, Мэдээллийн технологи
Мэргэшил: Компьютерийн сүлжээ, Холбоо,ны технологи, Мэдээллийн технологи
Туршлага: Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай, сүлжээний бүтэц, тоног төхөөрөмж ба програм хангамжийн түвшинд эзэмшсэн
Ур чадвар:
- Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай
- Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай
- Сүлжээ холбооны зохион байгуулалт, серверийн зохион байгуулалт тохиргоо хийж байсан, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.
- Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих чадвартай байх
- Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх,
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх,
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх,
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх,
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,
- Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих
Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн сүлжээ, холбооны зохион байгуулалтын шийдлийн боловсруулах, найдвартай ажиллагааг хангах; сүлжээний төхөөрөмж дэд системийн суурилуулалт, серверийн техникийн зохион байгуулалт тохируулга хийх, хүчин чадал нөөцийг үр ашигтай ашиглах;
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн шинжээч
Орон тоо: 1 (түр)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Програм хангамжийн инженер, Мэдээллийн технологи, Компьютерийн ухаан
Мэргэшил: Програм хангамжийн инженер, Мэдээллийн технологи, Компьютерийн ухаан
Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлт, шинжилгээ зохиомж үйл ажиллагаанд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомжийн мэдлэгтэй байх.
Ур чадвар:
- UI/UX дизайн, системийн шинжилгээ зохиомж хийх, өгөгдлийн сангийн программчлал, мэдээллийн систем хөгжүүлэх мэдлэг, чадвартай байх.
- Figma, Photoshop, Illustrator зэрэг дизайны хэрэгслүүдийг эзэмшсэн байх.
- Баг удирдан зохион байгуулах чадвартай байх
- Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
- Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих чадвартай байх
- Уян хатан дасан зохицох чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн мэдээллийн системтэй уялдаатай өөрчлөлт, шинээр хийгдэх мэдээллийн систем, программ хангамжийн шаардлагыг тодорхойлох, системийн шинжилгээ хийж, зохиомж гаргах;
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хөгжүүлэгч
Орон тоо: 1 (түр)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Програм хангамж, Мэдээллийн технологи
Мэргэшил: Програм хангамж, Мэдээллийн технологи
Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй.
Ур чадвар:
- UI/UX дизайн, системийн шинжилгээ зохиомж хийх, өгөгдлийн сангийн программчлал, мэдээллийн систем хөгжүүлэх мэдлэг, чадвартай байх.
- Figma, Photoshop, Illustrator зэрэг дизайны хэрэгслүүдийг эзэмшсэн байх.
- Баг удирдан зохион байгуулах чадвартай байх
- Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
- Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих чадвартай байх
- Уян хатан дасан зохицох чадвартай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Гүйцэтгэх үүрэг:
- Мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх;
- Мэдээллийн систем, программ хангамжийг тестлэх;
- Мэдээллийн систем, программ хангамжийн хөгжүүлэлтийн баримт бичиг боловсруулах;
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131