“Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Тус тэтгэлгийг 1997 оноос олгож эхэлсэн бөгөөд нийт 1160 оюутан авсан байна.
2024-2025 оны хичээлийн жилийн “Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг гардуулах ёслол 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 502 тоот танхимд боллоо.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн А.Пагамсүрэн, Ц.Энхтайван, Намъянжү Монгол боловсролыг дэмжих сангийн тэргүүн Kang Han Soo, гүйцэтгэх захирлын орлогч И жунг мён, сангийн аудитор төлөөлөгч У Гён Сог, сангийн төлөөлөгч Пэг жунь Чон, сангийн гишүүн Ж.Батхүү, сангийн менежер Ариунбат нар тэтгэлгийн батламжийг гардуулав.
2024-2025 оны хичээлийн жилийн энэ удаагийн тэтгэлэгт ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Т.Соёл-Эрдэнэ, Олон улс, орон судлал (Солонгос) хөтөлбөр,ийн 3-р түвшний суралцагч О.Урангоо, Г.Маралгоо, 2-р түвшний суралцагч Д.Үүрийнтуяа, С.Анун, УТСОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч П.Нинжин, 3-р түвшний суралцагч Э. Есүйхэн, М.Тамираа, ХЗС-ийн Эрх зүй хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Г.Номин-Эрдэнэ, 3-р түвшний суралцагч А.Ану, ШУС-ийн НУС-ын Сэтгэл судлал хөтөлбөрийн 3-p түвшний суралцагч Х.Сэндмаа, ШУС-ийн БУС-ын Физик электроник хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Ц.Жавхлан нар шалгарч тэтгэлгийн батламжийг гардан авлаа
Тэтгэлгийн эздэдээ цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энд дарж сурвалжилга үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР