МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ
Орон тоо: 1 /Үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Монгол хэл бичиг, Монгол хэл шинжлэл, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн ухааны тодорхой чиглэл
Мэргэшил: Архив, албан бичиг хөтлөлтийн мэргэшсэн үнэмлэхтэй байх
Туршлага: Төрийн захиргааны болон боловсролын байгууллагад байгууллагын бичиг хэргийн ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар:
- Монгол хэл, Монгол бичгээр найруулан бичих чадвартай
- Монгол бичгийн өндөр мэдлэгтэй байх
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай
- Компьютерын хэрэглээний программуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн,
- Аль нэг гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Ёс зүйтэй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны зорилт: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, дүрэм, журам, заавар стандартын хэрэгжилтийг хангах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131