Уриалга
Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд болох Харвард, Йель, Оксфорд, Кэмбриж, Цинхуа, Сөүлийн үндэсний их сургуулиудын хөгжлийн туршлагаас харахад эдгээр их сургуулийн шинжлэх ухааны судалгаа, шинэ мэдлэгийг бий болгох, сургалтын чанарын бахархам амжилт нь бие даан хараат бусаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах эндаумент сангийн санхүүжилтийн дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.
Бид бүхний төрөлх сургууль МУИС нь 2023 онд шинэчлэн батлагдсан боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын тэргүүлэх их сургуулиудын сайн туршлагыг нэгтгэн дүгнэж, сургуулийн эндаумент санг анх удаа албан ёсоор байгуулж, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох, олон улсын түвшинд өрсөлдөх хөгжлийн шинэ стратегийн үндсийг тавьж байгаа билээ.
Олон улсын их сургуулиудын төгсөгч нарын нэгэн адил төрөлх сургуулийнхаа хөгжлийг дэмжиж, эндаумент санд хандив өгөх Төгсөгчдийн соёл бий болгохыг бид бүхэн санаачилж байна.
Таны хандив нь МУИС-д үеийн үед үр өгөөжөө өгөх мөнхийн хөрөнгө оруулалт болж, таны алдар хүндийг үүрд алдаршуулах болно.
Хандивлагчдын дэмжлэг нь зөвхөн санхүүгийн төдийгүй Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд чиглэсэн, нийгмийн үнэ цэнийг бүтээгч хамтын хувь нэмэр байна.
Эрхэм хүндэт МУИС-ийн төгсөгч, оюутан, эцэг эх, эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, дэмжигч Та бүхнийг МУИС-ийн эндаумент санд хандив өргөж МУИС-ийн мэдлэгийг эрэлхийлэх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх их хөгжлийг дэмжихийг уриалж байна.
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн төгсөгч нараас
2025 оны 6-р сарын 14-ний өдөр
Сангийн мэдээлэл:
Хүлээн авагч: МУИС-ийн эндаументын сан
Харилцах данс: Хаан банк, 5115143148 тоот данс
Гүйлгээний утга: “Овог нэр, суралцагчийн дугаар, утасны дугаар”