Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан ээлжит хуралдааны товч мэдээлэл.

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Н.Батнасан, С.Баттулга, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, ЗХШҮА-ны албаны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, бүрэлдэхүүн сургуулийн салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Дэлгэржаргал нар оролцлоо. ШУС-ийн захирал Б.Баяртогтох чөлөөтэй байв.

Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоотод өглөө 9:00 минутанд эхлэж 12:55 минутанд дуусав.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. 2016 оны төсвийн төсөл /Дэд захирал Ч.Нарантуяа/
  2. Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам /ШУС-ийн салбар хариуцсан захирал Ц.Амартайван/
  3. Бусад асуудал: Сургалтын инженерийн тухай асуудлаар, мөн докторын зэрэг хамгаалаагүй багш нарын талаар  /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1-р асуудлын хувьд:

2016 оны төсвийн төслөөр шийдвэрлүүлэхээр санал болгож буй асуудлын хүрээнд  гаргасан саналуудыг тусган Удирдах зөвлөлд оруулж, хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэв.

2-р асуудлын хувьд:

Шинжлэх ухааны сургууль хөтөлбөрийн сонголтыг хийхдээ 3 салбараар эсвэл нэгдсэн байдлаар хийх эсэхээ өөрийн сургуулийн  захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж тодорхой санал ирүүлэх, ирүүлсэн саналыг журамд тусган  батлуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлын хувьд:

  1. Боловсролын тухай хуулинд Сургалтын инженер гэдэг орон тоо байхгүй учир энэ орон тоог энэ хичээлийн жил дуусгаад хүчингүй болгох, одоо ажиллаж байгаа сургалтын инженерүүдийн асуудлыг энэ хичээлийн жилдээ багтаан шийдвэрлэх
  2. МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5-д “МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай”  гэсэн заалтыг биелүүлээгүй багш нарт мэдэгдэл өгөхөөр боллоо.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар