МУИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирлуудыг томиллоо

Share Button

МУИС-ийн дүрэм, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, МУИС-ийн захирлын 2015 оны 10-р сарын 29-ний өдрийн А/318 тоот тушаалаар байгуулагдсан хүрээлэн, төвийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дараах нэр бүхий судлаачдыг МУИС-ийн дэргэдэх хүрээлэн, төвийн захирлаар томиллоо.

1.Математикийн хүрээлэнгийн захирал Үүеэгийн Отгонбаяр

убаы

Үүеэгийн Отгонбаяр нь 2002 онд Япон улсын Токиогийн Их Сургуулийг бакалаврын зэрэгтэй, 2004 онд тус их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөж, улмаар 2009 онд АНУ-ын Пенсильвани Мужийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дани улсын Копенгагений Их Сургууль, Их Британий Кардиффийн Их Сургуульд тус тус докторын дараах судлаачаар ажилласан. Коммутатив бус геометр, индексийн онол, K-онол, KK-онол, циклийн онол, оператор алгебр зэрэг чиглэлээр судалгааны ажил хийдэг. Ү. Отгонбаяр нь Journal of Operator Theory, Journal of Noncommutative Geometry, Journal of K-theory, Fields Institute Communications зэрэг мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн, МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн дэд профессороор ажиллаж буй судлаач багш юм.

2. Монгол судлалын хүрээлэнгийн захирал Далайхүүгийн Заяабаатар

28a226b9-a121-4da6-af0d-dd5eb89771bd

Далайхүүгийн Заяабаатар нь 1998 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр төгсөж, 2001 онд магистрын зэрэг, 2005 онд докторын зэргийг тус сургуульд хамгаалсан. БНСУ-ын Дангүг Их Сургуульд зочин багш, Японы Осака Их Сургуульд зочин профессороор ажилласан. Д.Заяабаатар нь Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, мөн сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. Монгол бичгийн дурсгалын хэлзүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг. Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор.


3. Цөмийн судалгааны төвийн захирал Цэдэнбалжирын Энхбат

1995 онд МУИС-ийг онолын физикийн чиглэлээр төгсөж, 1998 онд магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд Италийн Триест дэх Абдус Саламын нэрэмжит Онолын Физикийн ОлонEnkhbat_Ts Улсын Судалгааны Төвд суралцан, улмаар 2006 онд АНУ-ын Оклахома Мужийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Италийн Триест дэх Абдус Саламын нэрэмжит Онолын Физикийн Олон Улс
ын Судалгааны Төв, Тайвань улсын Тайваний Үндэсний Их Сургуульд тус тус докторын дараах судлаачаар ажилласан. Өндөр энергийн физикийн чиглэлээр судалгаа хийдэг. Ц. Энхбат нь Physics Letters B, Nuclear Physics B, Journal of High Energy Physics, Physical Review D зэрэг мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний ажлаа хэвлүүлж ирсэн Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн гэрээт профессороор ажилладаг судлаач хүн юм.

4. Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Батдэлгэрийн Түвшинтөгс

Tuvshintugs2

Батдэлгэрийн Түвшинтөгс 1997 онд МУИС-ийг эдийн засагч-багш мэргэжлээр төгсөж, 1999 онд Их Британий Манчестерийн Их Сургуульд магистрын зэрэг, 2009 онд АНУ-ын Бостоны Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол банкинд эдийн засагч, Мөнгөний бодлого, судалгааны газарт судлаач, олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан. Б. Түвшинтөгс нь Applied Economics, East Asia Forum зэрэг сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж, эдийн засаг, мөнгөний бодлогын талаар олон тооны судалгаа хийж гүйцэтгэсэн, МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажилладаг судлаач багш юм.

Дээрх албан тушаалд томилогдсон залуу судлаачдад МУИС-ийн хүрээлэн, төвүүдийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, судалгааны хүрээ, түвшинг нэмэгдүүлэх, судалгаа-сургалтын нэгдлийг хангах, нийгэмд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, баримтад түшиглэсэн үнэлэлт дүгнэлтээр бодлого боловсруулагчдад төдийгүй олон нийтэд үйлчлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, МУИС-ийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье.

МУИС-ийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар