Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан ээлжит хурлын товч мэдээлэл

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Н.Баатарбилэг, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, мэргэжилтэн Б.Нарантуяа, хуулийн зөвлөх Б.Энхтайван нар оролцлоо.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. МУИС-ийн цалингийн сүлжээд орж буй өөрчлөлтийн талаар /Дэд захирал Ч.Нарантуяа/
  2. 2016 оны орон тоо, цалингийн сангийн 01 тоот тушаалын төсөл  /ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг/
  3. ЗХШҮА-ны бүтэц, зохион байгуулалтын талаар /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1-р асуудлын хувьд:

  1. Удирдах албан тушаалтнуудын цалингийн зэрэглэл нь шатлалгүй байсныг 3 шатлалтай болгож өөрчлөхөөр шийдвэрлэв.
  2. Зарим албан тушаалын зэрэглэлийг дараах байдлаар өөрчлөв. Үүнд,
  • СНА-ны мэргэжилтэн, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн, оюутанд үйлчлэх зааварлагч гэсэн албан тушаалын нэрийг бүлэглэн мэргэжилтэн гэж нэрлэн ТҮ-7  зэрэглэлд,
  • Инженер гэсэн орон тоог ТҮ-7 зэрэглэлд,
  • Бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслах ТҮ-7 зэрэглэлд,
  • Хичээлийн байрны болон оюутны байрны зохион байгуулагчийг ТҮ-5 зэрэглэлд,
  • Физик инженерийн ухааны техникч гэсэн орон тоог цаашид техникч гэж нэрлэн ТҮ-5 зэрэглэлд.
  1. Оюутны соёл, олон нийтийн ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалыг Оюутны албаны мэргэжилтэн болгон өөрчилж хуучин нэрийг хүчингүй болгосон.

2-р асуудлын хувьд: 

  1. Ажлын байрны ачааллыг судалж, албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж, 3-р сард багтаан Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ЗХШҮА-нд үүрэг болголоо.
  2. Асистантшип ажиллуулах журам боловсруулах ажлын хэсгийг ЗХШҮА, СНА, ЭШИХ-ээс оролцуулан байгуулж, журмыг боловсруулан 2-р сард Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ЗХШҮА-нд үүрэг болгов.
  3. Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн саналын хувьд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд,
  • Сургалтын инженерүүдийн хувьд багшийн орон тоо зарлаж, шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулах, бусад албан тушаалд ажиллуулах,
  • Алсын зайн сургалтын төв байгуулж байгаатай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмж суурилуулахад оролцох, цаашид төвүүдийн ашиглалтын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллах мэдээллийн системийн ажилтан Ж.Болдбаатарт 40%, сургалтын инженер Ш.Номинд 30%ийн нэмэгдэл олгож хавсран ажилллуулах,
  • ХШУИС-ийн харъяа Үдлэг дэх сургалт судалгааны баазыг хариуцан ажилладаг байсан лаборантын орон тоог сэргээн ажиллуулах,
  • Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтанг цаашид 100%-иар ажиллуулах,
  • БЭЛАС ЭБТ-ийн Цэцэгчин гэсэн албан тушаалыг МУИС-ийн цалингийн сүлжээний ТҮ-4 гэсэн зэрэглэлд оруулах,
  1. МУИС-ийн Хүн эмнэлгийн үйл ажиллагааг судалж /ажлын зураг авах/, дүгнэлт гаргахыг ЗХШҮА-д үүрэг болгов.
  2. Бүрэлдэхүүн сургуулиудын байрны сүлжээ хариуцахаар шийдэгдэж байгаа сүлжээний мэргэжилтэн, мэдээллийн технологич нарыг нэгдсэн нэг нэршилд оруулж, ажлын байрны тодорхойлолт гаргахыг МТА-нд даалгав.
  3. ХҮХ-ийн ирүүлсэн саналын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг ХҮХ-ийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод, Эрүүл ахуйн асуудлыг Хүн эмнэлгийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод нэмж оруулахаар шийдвэрлэв.

3-р асуудлын хувьд:

  1. Ирэх 7 хоногт багтаан “МУИС-ийн захиргааны бүтэц, ажлын байр, орон тоог тогтоох” ажлын хэсэгт оролцуулах саналыг дэд захирлууд, албадын дарга нараас авч, ажлын хэсэг байгуулан ажиллахыг ЗХШҮА-нд даалгав.