Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, СНА-ны дарга Ч.Ундрам, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Н.Баатарбилэг, Ц.Болормаа, ШУС-ийн салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Завхан сургуулийн захирал Д.Эрдэнэчимэг, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, СНА-ны ахлах мэргэжилтэн Ё.Байгалмаа, мэргэжилтэн Х.Болормаа нар оролцлоо.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1. 2016, 2017 оны элсэлтийн журмын төсөл, хяналтын тоо /Дэд захирал Г.Баярмагнай/
2. 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын тайлангийн төсөл /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. Энэ жилийн элсэлтийг хуучин журам дээр тулгуурлаж бэлтгэсэн хувилбараар авахаар тогтож ирэх долоо хоногийн захиргааны зөвлөлийн хурлаар шинэчилсэн журмыг эцэслэн хэлэлцэхээр тогтов.
2. Тайлангийн төсөлд нэмэлт санал гараагүй тул танилцуулсан төслийг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.