Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, СЭЗА-ны дарга Б.Энхцэцэг, Багшийн хөгжлийн төв байгуулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Хурал хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:20 цагт эхэлж 14:20 цагт дуусав.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Багшийн хөгжлийн төв байгуулах ажлын хэсгийн тайлан, танилцуулга /ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан/
- Төгсөлтийн ажлын зохион байгуулалт /Дэд захирал О.Мөнхбат/
- Элсэгчдэд зориулсан тэтгэлэг /СНА-ны дарга Ч.Ундрам/
- МУИС-ийн хөрөнгийн тооллого, хөрөнгийн ашиглалтын байдлын талаар /СЭЗА-ны дарга Б.Энхцэцэг/
Танилцуулсан асуудал:
- МУИС-ийн 2013-2015 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээ, дүгнэлт /БС-ийн багш Наранчимэг/
- Германы DIES төслийн явцын танилцуулга /Төслийн ахлагч Алтангэрэл/
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1-р асуудлын хувьд:
МДССТөвийг өөрчлөн, үйл ажиллагааг нь өргөжүүлж, Багшийн хөгжлийн төвийг байгуулах. Одоогийн байгаа статусын түвшинд, чиг үүрэгт нь тодотгол хийгээд үйл ажиллагааг явуулж эхлэх.
2-р асуудлын хувьд:
Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг Төв байрны үүдэнд нэгдсэн байдлаар, бүрэлдэхүүн сургуулиуд тус тусдаа сургууль дээрээ хийх
3-р асуудлын хувьд:
Элсэлтийн журманд тэтгэлэгтэй холбоотой өөрчлөлт оруулах саналын дагуу шийдэх
- Элсэлтийн журманд тэтгэлэгтэй холбоотойгоор хэсгийн 8.5-д “Суурь шалгалтандаа 750-аас дээш оноо авсан ШУС.БУС болон ХШУИС-ийн эхний 50 /сургууль тус бүрт 25/ элсэгчид болон олимпиадад эхний 3 байр эзэлсэн элсэгчид хичээлийн жилийн эхний улирлын 15 хүртэл багц цагийг хөнгөлнө” гэж өөрчлөлт оруулах
- Элсэлтийн үйл ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 04-нд эхлүүлэх
- Элсэлтийн бүртгэлийн үед бүртгэлийн систем /интернет/-ийг ашиглаж болж байгаа эсэх талаар бүх сумдын засаг дарга нарт албан бичиг явуулж, хариуг албан ёсоор авах, мөн сумдад сурталчилгаа, мэдээллийг шуудангаар явуулах болон сум бүрт МУИС-ийн агент /төлөөлөгч/-тэй болохыг СНА-нд даалгах
4-р асуудлын хувьд
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанд:
- Шүүхээр шийдвэрлүүлэхээр санал оруулж ирсэн асуудлуудыг ХЗС-тай хамтран шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулах
- Хөөн хэлэлцэх асуудал дууссан, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй болсон асуудлуудын холбогдох бүх материалыг нь бүрдүүлэн, шүүхийн байгууллагад хандах /хуучнаар Худалдааны сургуулийн тэр үеийн шилжилт, хөдөлгөөн, худалдан авалтттай холбоотой тухайн үеийн шийдвэр гаргасан хүмүүс, нотлох баримтыг бүрдүүлэх/
- Барилгын суурийн асуудлын хувьд гэрээтэй нь танилцаж, хариуцах эздийг тодорхой болгон, ХЗС /Ж.Эрдэнэбулган/ хамтран асуудлыг судлан шийдвэрлэх
Санхүү, эдийн засгийн албанд:
- Сийлэгмаагийн өрийн баримт материал, үндэслэлийг бүрдүүлэн Удирдах зөвлөлд оруулж, шийдвэр гаргуулан, өрийг хаах /Хуулийн зөвлөхтэй хамтран/
- Монгол-Энэтхэгийн сургууль дээр байгаа 23.0 сая хөрөнгийг журмын дагуу шийдвэр гаргуулан, тухайн сургууль руу шилжүүлэх
- Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийг журмын дагуу Төрийн өмчийн хороонд хандан шийдвэр гаргуулж, АШУҮИС-ийн Эрхэс эмнэлэгт шилжүүлэх
- Оюутны байрны 15 айлын төлөгдөөгүй төлбөр /16,8 сая₮/-ийг төлүүлэх арга хэмжээ авах /ХҮХ-тэй хамтран/
- Сургуулийн байр ашигласан, байрны төлбөр төлөөгүй ажилтнуудад хариуцлага тооцох /ЗХШҮА, ХҮХ-тэй хамтран/
- 2016 онд актлахаар санал оруулж байгаа 899,2 сая төгрөгийн хөрөнгийг актлахаар шийдвэрлэх
Хангамж үйлчилгээний хэлтэст:
- Оюутны байранд амьдардаг айлыг цөөлөх асуудал дээр Төрийн орон сууцны корпорацид шилжүүлэх асуудлыг судлах /Хуулийн зөвлөхтэй хамтран/
- Оюутны конгрессын өрөөний үүдэнд камер суурилуулах /МТА-тай хамтран/
Оюутны албанд:
- Оюутны конгрессын байрны ашиглалтын талаарх гэрээний биелэлтийг хариуцан ажиллах
ЗХШҮА