Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр

хуралдсан хуралдааны шийдвэр

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, ШУС-ийн салбар хариуцсан захирлууд А.Энх-Амгалан, П.Дэлгэржаргал, Ц.Амартайван, ХШУИС-ийн багш Сономдагва нар оролцлоо.  Дэд захирал Ч.Нарантуяа, СНА-ны дарга Ч.Ундрам томилолтоор явсан тул чөлөөтэй байлаа.

Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:00 цагт эхэлж 11:10 цагт дуусав.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. МУИС-ийн Хог хаягдлын менежментийн судалгаа болон энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төслийн танилцуулга /Дэд захирал  О.Мөнхбат, ХШУИС-ийн багш Сономдагва/
  2. ШУС-ийн захирал Б.Баяртогтохын ажлын танилцуулга
  3. МУИС-д профессор, багш ажиллуулах журамд өөрчлөлт оруулах тухай төслийн танилцуулга/Дэд захирал Г.Баярмагнай/
  4. МУИС-ийг түшиглэсэн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн ажлын хэсгийн тайлан /ТДС-ийн захирал  Б.Отгонтөгс/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ

  1. МУИС-ийн Хог хаягдлын менежментийн төслийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор оюутны клубуудэд түшиглэн МУИС дээр хог хаягдлаа ангилаж, ялган хаях дадал хэвшүүлэх ажлыг дэмжихээр  шийдвэрлэв.
  1. ШУС-ын захирлын ажлын танилцуулга дээр дурьдсан тулгарч буй асуудлын дагуу асуудал хариуцсан захирал, дарга нарт даалгавар өглөө. Үүнд:
    • ШУС болон ХШУИС дээр маргаантай байгаа хөтөлбөрүүдийн байршлын харьцуулсан судалгааны ажлын хэсгийн тайланг энэ 5-р сардаа багтаан Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэх (Г.Баярмагнай)
    • Номын сангийн шинэ барилгад шилжүүлж байршуулах лабораторуудын тоо, нэршил,

     түүнийг ажиллуулах журмыг боловсруулах (Б.Болдгив)

  • Багшийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийг дахин томилох саналын төсөл бэлтгэж танилцуулах (В.Батцэнгэл)
  • Тайлангийн бүрдлийн загварыг энэ 7 хоногт багтаан гаргаж, бүрэлдэхүүн сургуулиуд руу явуулах (В.Батцэнгэл)
  1. Дараагийн хурлаар ХЗС, ХШУИС-ийн захирлын тайланг сонсохоор боллоо.

Жич: Тодорхой шалтгааны улмаас  3 болон 4-р асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр  хойшлуулав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар