МУИС-ийн профессорын суурь зардал, өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн санхүүжилт

Share Button

МУИС 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөндөө судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, судалгааны түвшинг дэлхийн жишигт нийцүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судалгааны их сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.

Судлаач багш нарын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд судалгааны санхүүжилт гол шууд бус чиглүүлэгчийг үүргийг гүйцэтгэж байна. Тус санхүүжилтийг профессор багш нарт болон докторын зэрэгтэй залуу багш нарт суурь зардал хэлбэрээр олгох, салбар дамнасан судалгаа хийх залуу судлаачдын багт грант олгох, МУИС-ийн профессор багш нартай хамтарсан судалгаа хийж, үр дүнгээ нийтлүүлэх судлаачдад судалгааны тэтгэлэг олгох, өндөр түвшний судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах суурь грант олгох зэрэгт зарцуулж байна.

“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ын дагуу 2016 онд нийт батлагдсан  341 сая төгрөгийн санхүүжилтэд дүн шинжилгээ хийж үзвэл нийгэм, хүмүүнлэгийн чиглэлүүд түлхүү дэмжигдсэн байна.

Хүснэгт 1. Бүрэлдэхүүн сургуулийн профессорын суурь зардлын тоо, санхүүжилт.

Д/Д Бүрэлдэхүүн сургууль нийт санхүүжилтийн тоо нийт санхүүжилт, мян.төг
1 ШУС-ийн БУС 63 79,000.00
ШУС-ийн НУС 36 49,000.00
ШУС-ийн ХУС 58 75,000.00
2 ХШУИС 43 58,000.00
3 БС 35 47,000.00
4 ОУХНУС 7 9,000.00
5 ХЗС 18 24,000.00
6 Нийт 260 341,000.00

Бүрэлдэхүүн сургуулийн ахлах багш, дээд профессор, профессорын суурь зардлыг тоо, санхүүжилтийг харьцуулахад,

1

Зураг 1. 2016 профессорын суурь зардал авсан багш нарын тоо, ШУ-ны салбараар.

2

Зураг 2. 2016 профессорын суурь зардлын ШУ-ны салбарын харьцуулалт.

Өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн санхүүжилтэд 2016 онд 281 сая төгрөгийг зарцуулж байна (Хавсралт 1). Санхүүжүүлж буй төслийг ШУ-ны чиглэлээр нь харьцуулахад энэ жил нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн дэмжлэг харьцангүй сайн байна.

3

Зураг 3. 2016 өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн грантын тоо.

4

Зураг 4. 2016 өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн грантын санхүүжилт.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар