Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгт материал хүлээн авч байна

Share Button

Тэтгэлэгийн нэр: Mitsubishi UFJ  Сангийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлэгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо:        16 суралцагч

Тэтгэлэгийн хэмжээ:            А групп- 500$,  6 суралцагч

  • ХШУИС-сургуулийн суралцагч
  • ШУС-ийн БУС-ийн суралцагч

В групп-300$, 10 суралцагч

  • ОУХНУС-ийн суралцагч
  • ХЗС-ийн суралцагч
  • ШУС, НУС-ийн суралцагч
  • ШУС, ХУС-ийн суралцагч

Тэтгэлэгийн нөхцөл:  Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлэгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачлагаа илтгэн харуулсан 1,2,3 дугаар түвшин төгсөж буй бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
  • Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бөглөж бэлэн болгосон Data sheet хуудас /хавсралтад буй/-

    Татах (XLS, 25KB)

  • 2 хувь албан ёсны зураг /1 хувийг data sheet дээр наах, 1 хувийг хавсаргах /
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи хэл дээр
  • Эссэ бичлэг монгол хэлээр. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:

“МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр”

“МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй”

“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2016 оны 10 сард

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн хичээлийн I байрны 219 тоот, Оюутны алба /Б.Энхжаргал /-д хүргүүлнэ.

Тэтгэлэгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 6 дугаар сарын 27-ны 11.00 цаг

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Та бүхэнд амжилт хүсье

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар