“ЧИН УЛСЫН ҮЕИЙН МОНГОЛЫН ДОТООД ШҮҮЛТ ХИЙГЭЭД НАМРЫН ШҮҮЛТИЙН ТУХАЙ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

Share Button

МУИС-ийн “Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан Япон улсын Васеда их сургуулийн түүхийн ухааны докторант Монголхүү (Menggulehu) 2016 оны 6-р сарын 8-ны Лхагва гарагт “Чин улсын үеийн Монголын дотоод шүүлт хийгээд намрын шүүлтийн тухай” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Тус илтгэлд Найралт төвийн тэргүүн буюу 1723 оноос Манж Чин улс захиргаан дахь монголчуудад дотоод шүүх хийгээд намрын шүүхийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улмаар Тэнгэрийн тэтгэсний 5-7 (1740-1742) оны хооронд дотоод шүүлт нь намрын шүүх болж хувирсан тухай өгүүлээд, намрын шүүх тогтолцоог Монгол газар оронд хэрэгжүүлэхдээ Манжийн төрөөс алах ял бүхий этгээдийг улс даяар нэг зарчмаар шүүн хэлэлцэх, тэрхүү ялтныг хорих газар, намрын шүүхээр хэлэлцээд алах ялыг хэвээр баталсан тохиолдолд ялыг хэрэгжүүлэх, гэмт хэргийн төрөл зүйл, тухайн орон нутаг буюу хошууны онцлогийг харгалзах зэргээр монголчуудын бодит нөхцөл байдалд зохицуулдаг байсан тухай судалгааны баримтуудыг дурдан, хийсэн ажлаа танилцууллаа.

Семинарын төгсгөлд хүрэлцэн ирсэн оюутан, судлаачид сонирхсон асуултаа асууж, судалгааны талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар