Захиргааны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, Ц.Болормаа, С.Баттулга, мөн Оюутны албаны дарга Б.Алтангэрэл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн захирал Ч.Батцэцэг нар оролцлоо.
Дэд захирал Ч.Нарантуяа, СНА-ны дарга Ч.Ундрам нар чөлөөтэй байлаа.
Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:10 цагт эхэлж 10:55 цагт дуусав.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Оюутны байрны журмын төсөл (Дэд захирал О.Мөнхбат)
- БЭЛАС-ийн багш нарын аттестатчиллын тайлан, цаашид авах арга хэмжээний санал (Дэд захирал О.Мөнхбат, БЭЛАС-ийн захирал Ч.Батцэцэг)
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Журмын төсөлд гарсан саналыг тусган, тушаал гарган баталгаажуулах
- БЭЛАС-ийн багш нарын аттестатчиллын ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, оруулж ирсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд,
- В, С үнэлэгдсэн багш нарын цалингийн сүлжээг ТҮБД-5 болгох
- D үнэлгээ авсан багш нарын ур чадварын нэмэгдлийн 20%-ийг хасч, сургуулийн захиргаанаас 6 сарын хугацаатай даалгавар өгч, дахин аттестатчлалд оруулах
- Мөн БЭЛАС-ийн сургалтын менежерийн ажилд дүгнэлт гаргах болон санхүүгийн тайлангаа удирдах зөвлөл, нийт эцэг эхчүүдэд тайлагнахыг БЭЛАС-ийн захирал Ч.Батцэцэгт даалгалаа.