Монгол Улсын Их Сургууль 2008 оноос эхлэн Томсон Ройтерс компанийн Web of Science, Journal Citation Report, DWPI бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, олон улсын хэмжээнд манай улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хэвлэгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлийн дүн шинжилгээг гүйцэтгэж ирлээ. Үндэсний хэмжээнд сүүлийн таван жилд нийт 1143 өгүүлэл хэвлэгдэж, эшлэлийн тоо 4318-д хүрч, цаашид энэхүү үзүүлэлт огцом өсөх хандлагатай байна (Зураг 1). Судалгааны ажил төвлөрөн хийгддэг эрдэм шинжилгээний байгууллагууд болон их сургуулиудын хувьд сүүлийн таван жилд хэвлүүлсэн өгүүллийн тоог авч үзвэл МУИС /241/, ШУА /236/, ШУТИС/111/, АУҮИС/60/, ХААИС/40/ байна (Зураг 2).
Тус хугацаанд үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг Япон (23.360%), АНУ (21.960%), ОХУ (16.010%), Өмнөд Солонгос (12.423%), Хятад (12.161%), Герман (9.974%), Их Британи (7.962%), Австрали (5.862%), Канад (5.774%), Франц (5.337%), Итали (4.374%), Швейцар (4.374%), Тайвань (4.199%), Энэтхэг (3.587%), Бельги (3.237%), Польш (3.237%), Швед (3.150%), Мексик (3.062%), Чех (2.975%), Болгар (2.537%), Нидерланд (2.537%), Словак (2.362%), Армен (2.187%), Австри (2.187%) зэрэг улсуудтай түлхүү хөгжүүлж ирсэн байна.
Сүүлийн таван жилд хэвлэгдсэн бүтээлүүдийг судалгааны чиглэлээр задалж үзвэл хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, экологи, геологи, физик, химийн чиглэлийн бүтээлүүд тэргүүлж байна (Зураг 3).
2015-2016 онд үндэсний хэмжээнд нийт 413 өгүүлэл хэвлэгдэж, 500 удаа эш татагдсан байна. 2015 онтой харьцуулахад 2016 оны эшлэлийн тоо 2.3 дахин өндөр байна (Зураг 4).
2015-2016 оны өгүүллийн тоогоор үндэсний хэмжээнд П. Нямдаваа, Б. Болдгив, Б. Баяртогтох нар тэргүүлж байна (Зураг 5). Эшлэлийн тооны хувьд, МУИС-ийн Б. Болдгив, Р. Тунгалаг, С. Ундрахболд нарын олон улсын эрдэмтэдтэй хамтран Science сэтгүүлд хэвлүүлсэн “Worldwide evidence of a unimodal relationship between productivity and plant species richness” сэдэвтэй өгүүлэл сүүлийн жилд 27 удаа эшлэгдсэн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлж байна.
2015-2016 онд идэвхтэй судалгааны чиглэлд хүрээлэн буй орчны судалгаа, экологи, геологи, физик, эрүүл мэнд, хими, инженер, математик, биохими, эм зүй оров (Зураг 6).
2015-2016 оны бүтээлийг эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиар авч үзвэл МУИС (94), ШУА (69), АШУҮИС (52), ШУТИС (36) тэргүүлж байна (Зураг 7).
Өнгөрсөн хичээлийн жилийн (2015.09.01-2016.08.31) хугацаанд МУИС-ийн хаягаар 61 өгүүлэл JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд Биологийн тэнхимийн профессор Бадамдоржийн Баяртогтох (Зураг 8) нийт 5 өгүүллийг Томсон Ройтерсийн Q2 категорийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор олон улсын түвшинд хэвлүүлсэн үзүүлэлтээр тэргүүлж байна.
- Bayartogtokh, Badamdorj; Burkitbaeva, Ulzhan D.; Enkhbayar, Tojoo.2016.Lichenophilous species of Epidamaeus and Spatiodamaeus from high mountains of Mongolia, with remarks on their ontogeny (Acari: Oribatida). ZOOTAXA 4097(4):451-474. Q2 (Quartile Scores буюу Q нь Томсон Ройтерсоос сэтгүүлүүдийн чансааг багцлан тогтоох шинэ үзүүлэлт юм).
- Bayartogtokh, Badamdorj; Ermilov, Sergey G.; Maitsetseg, Ongonkhuu; et al.2016.Nymphs of two Pedrocortesella species, with remarks on ontogeny of Licnodamaeidae sensu lato and Licnobelbidae (Acari, Oribatida) SYSTEMATIC AND APPLIED ACAROLOGY 21(4):427-449. Q2
- Maruyama, Ichiro; Shimano, Satoshi; Bayartogtokh, Badamdorj.2016. Two new species of the genus Trichoribates (Acari: Oribatida: Ceratozetidae) from Central Japan. ACAROLOGIA 56(2): 213-224. Q2
- Maruyama, Ichiro; Bayartogtokh, Badamdorj; Shimano, Satoshi.2016. Rediscovery of Achipteria setulosa, with remarks on Japanese species of Achipteriidae and the proposal of species-groups (Acari, Oribatida) ZOOKEYS 578:1-13. Q3.
- Ermilov, S. G.; Shtanchaeva, U. Ya; Bayartogtokh, B.; et al.2015. The Oribatid Mite Genus Lopholiodes (Acari, Oribatida) with Description of a New Species. NEOTROPICAL ENTOMOLOGY 44(6):580-587. Q2
Олон улсын энэхүү шалгуур үзүүлэлтэд үндэслэн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр олгодог МУИС-ийн захирлын нэрэмжит “Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шагналыг Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б. Баяртогтоход олгохоор МУИС-ийн захирлын тушаал гарсан болно.