Нийтийн тээврээр үнэгүй зорчих цахим карт сунгалт хийх, шинээр захиалах оюутнуудын анхааралд

Share Button

550550a2c1b9d344originalНийтийн тээврээр үнэгүй зорчих цахим карт сунгалт хийх, шинээр захиалах оюутнуудын анхааралд

  1. Сунгалт хийх:

2015-2016 оны хичээлийн жилд цахим карт захиалж байсан оюутнууд, бүрэлдэхүүн сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнүүдэд хуучин цахим картаа хураалган сунгалт хийлгүүлэх шаардлагатай.

  1. Шинээр захиалах оюутнууд:

2016-2017 оны /1-р курсын оюутнууд, 2015-2016 оны хичээлийн жилд цахим картны захиалгаас хоцорсон шинээр захиалах хүсэлтэй 2-5-р курсын/ оюутнууд удирдамжинд тусгагдсан бүрдүүлэх материалыг бүрдүүлж салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.

  1. Хаясан гээсэн: 2015-2016 оны хичээлийн жилд захиалсан боловч хаясан гээсэн, хугарч гэмтээсэн оюутнууд өөрийн бүртгэлийн мэдээллийг Хавсралт 1 хүснэгтэнд заасны дагуу материалыг бүрдүүлж маягтаа бөглөн салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатайг анхаарна уу?

Жич: Цахим карттай холбоотой төлбөр тооцоог удирдамжинд заасан банкны дансанд тушааж төлбөрийн баримтыг авч ирнэ үү!

Захиалах, сунгах, дахин захиалахад шаардагдах бичиг баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн бүрдүүлж мэдээлэлд оруулсан зааварчилгаа удирдамж загвартай сайтар танилцана уу!

2016.09.05-наас 2016.09.08-ны 17:00 цаг хүртэл холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн байх шаардлагатайг анхаарна уу?

МУИС ОЮУТНЫ АЛБА

Татах (PDF, 528KB)

4

Мэдүүлгийн маягтыг эндээс татаж авна уу.

Татах (PDF, 268KB)

1 2 3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар