МУИС-ийн Удирдах зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо. Тус хурлаар дараах асуулуудыг шийдвэрлэлээ.
- Монгол Улсын Их Сургуулийн 2016 оны үйл ажиллагаа төлөвлөсний дагуу хэвийн явагдсан байх тул МУИС-ийн үйл ажиллагааны тайлангийн үнэлгээг хангалттай сайн хэмээн дүгнэв.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл болох Д.Заяабаатарыг Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн томилов.
- МУИС-ийн сургалтын суурь төлбөрийн талаар Үндэсний аудитын газрын шинжээчийн албан шаардлагатай холбогдуулан санал боловсруулж, Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулж ажлынхаа үр дүнг 2017 оны 2 дугаар сарын 10-наас өмнө Удирдах зөвлөлд танилцуулахыг үүрэг болгов. Энэхүү ажлын хэсэгт МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн оролцож байна.
Дээрх асуудалтай холбогдуулан МУИС-ийн төсөвт 2017 оны 1, 2 дугаар сард төлөвлөсөн хөрөнгө оруулалт, худалдан авалтаас бусад зардлыг санхүүжүүлэхийг зөвшөөрч, 2017 оны нийт төсвийг дараагийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
МУИС-ийн Удирдах зөвлөл