Дэлхийн улс орнууд гарааны бизнесийг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлт шинээр бий болгох, бүс нутагтаа ажлын байр бий болгох, залуусын ажил эрхлэлтийг дэмжих маш чухал арга гэж үзэж, энэ чиглэлээр бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаа юм. Тухайлбал АНУ, Израиль зэрэг гарааны бизнесийг эрчимтэй хөгжүүлж буй улсуудаас гадна БНХАУ, БНЭУ, БНСУ, ОХУ зэрэг улсууд сүүлийн үед энэ чиглэлээр дорвитой амжилт гаргаж байна.
Тэгвэл гарааны бизнесийг хөгжүүлэх энэхүү санаачилгад их сургуулиуд гол үүрэг гүйцэтгэдэг. Бидний мэдэх Цахиурын Хөндий нь Станфордын их сургуулийг, АНУ-ын зүүн эргийн гарааны бизнесийн орчин Массачусеттсын Технологийн Институт (MIT) болон бусад их сургуулийг түшиглэж хөгжсөн.
Монгол Улсын Их Сургууль нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад гарааны бизнесийг хөгжүүлэх санаачлагыг түүчээлж, энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал МУИС-ийн Бизнесийн сургууль жил бүр “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган”-ыг зохион байгуулж ирсэний зэрэгцээ энэ жилээс эхлэн оюутнууддаа гарааны бизнесийн суурь мэдлэг, ойлголт өгөх NUM Startup 1.0 сургалтын хөтөлбөрийг санал болгож эхэлсэн.
МУИС-ийн Оюутны Албаны санхүүгийн дэмжлэгтэйгээр Бизнесийн сургуулиас зохион байгуулсан тус хөтөлбөр 2017 оны 4 сарын 20-нд эхлэж, 5 сарын 12-нд өндөрлөлөө. NUM Startup 1.0 хөтөлбөрт МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг 25 оюутан хамрагдаж, бизнес, менежментийн багш, амжилттай яваа энтрепренерүүдээр хичээл заалгаж, гарааны бизнес эхлэх, өргөжүүлэхэд шаардагдах гол мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.
Сургалт өдөр бүр онолын хичээл, практик зөвлөгөө, менторинг зэргээс бүрдэж, оролцогчид гарааны бизнес эрхлэх шинэ санаагаа хөгжүүлж, суралцсан. Сургалтын хөтөлбөртэй http://bcc.mn/numstartup10/ холбоосоор танилцана уу.
Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ц. Болормаа нээж үг хэлэв.
Сургалтын нээлтэнд МУИС-ийн Оюутны Албаны дарга Б. Алтангэрэл үг хэлэв.
Сургалтанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд захирал М. Должин хичээл заав.
Сургалтанд “Терра Экспресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер Ш. Алтанбагана туршлагаасаа хуваалцав.
Сургалтанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхмийн эрхлэгч Н. Батдэлгэр хичээл заав.
Сургалтанд “BZP Digital&Inbound” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Б. Батзориг туршлагаасаа хуваалцав.
Сургалтанд “Говь Капитал” хөрөнгө оруулалтын компанийн партнер, захирал Б. Уламбаяр туршлагаасаа хуваалцав.
Оюутнууд багаар ажиллаж, бизнесийн санаагаа ажил хэрэг болгох талаар санал бодлоо солилцов.
Оюутнууд багаар ажиллаж, бизнесийн санаагаа ажил хэрэг болгох талаар санал бодлоо солилцов.
Сургалтанд “Үндэсний Стартап Фанд” хөрөнгө оруулалтын компанийн партнер, захирал Э. Базаррагчаа туршлагаасаа хуваалцав.
Сургалтанд “CallPro” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Б. Идэр-Од туршлагаасаа хуваалцав.
Сургалтанд “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал З. Сүхбаатар туршлагаасаа хуваалцав.
Сургалтанд МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн дэд захирал О. Мөнхбат хичээл заав.
Сургалтанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн менежер Г. Үүрдмандах хичээл заав.
Сургалтын төгсөлтийн ёслолд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч. Энхбаяр оролцож, оюутнуудад баяр хүргэж, сертификатыг гардуулав. Тус хөтөлбөрийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд МУИС-ийн оюутнууд болон олон нийтийг сургах зорилготой ажээ.