Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУТИС, МУИС-ийн хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: Цахим эрх чөлөө”
Философийн улсын IX олимпиад
Мэдээлэл, инновацийн эрин зуунд нийгмийн хөгжил ахин дэвшиж, техник технологи, мэдээллийн хурд, хэрэглээ, хүртээмж бидний чөлөөтэй сэтгэх боломжийг цахим орон зайн хүрээнд санаанд багтамгүй өргөжүүлэн тэлж байгаа хэдий ч дэлхий даяар үзэл бодол, шашин шүтлэг, соёл, уламжлалын ялгаа, тэгш бус байдлаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил цахим орчинд нэмэгдсээр байна.
Энэ удаагийн “Философи, хүний эрхийн уулзварт: Цахим эрх чөлөө” сэдэвт философийн олимпиад оюутнуудад Мэдээлэл, харилцааны технологийн хурдацтай хөгжлийн үр шим болох цахим орчин дахь сэтгэлгээний шинэ виртуаль төлөв байдал нь хүний эрхийг дээдлэх эерэг шинэ боломж нээж буйг харуулах, түүнчлэн энэ үйл явц дахь эерэг, сөрөг үр дагаврыг хувь хүн өөрт болоод өрөөлд эрсдэлгүй урьдчилан ухаарах, зөв сэтгэлгээ, соёл хандлагыг төлөвшүүлэх зорилтыг агуулж байна.
Хамрах хүрээ: Олимпиадад Монгол улсын бүх их, дээд сургуулийн философийн хичээл судалж буй оюутнууд оролцож болно.
Үр дүн:
- Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуунд холбогдож байдгийг судлан эргэцүүлнэ.
- Философичдын хүний эрх, философийн үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болно.
Олимпиадын явагдах хэлбэр:
Медиа бэлтгэх, тест ажилбар, фото зураг, философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тайлбарлах, тохиолдол жишээ шинжлэх.
Олимпиад явуулах үндсэн дэг: Багуудын шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Эхний шатны шалгаруулалт:
- Олимпиадын сэдвээр багийн гишүүд өөрсдөө дүрд хувирч, медиа материал бэлтгэнэ. /Медиа материал 3-5 минут, тайлбар 2 минут байна/.
- Философи-хүний эрхтэй холбоотой тест ажилбар. /Тестийн хугацаа 15 мин байна/.
- “Фото зургийн үзэсгэлэн”-д гурван зураг ирүүлнэ.
Эдгээр гурван даалгавраар оноог эрэмблүүлэн, шалгарсан 4 баг хоёр дахь шатанд оролцоно.
Хоёр дахь шатны шалгаруулалт:
- Философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тунгаан тайлбарлана.
- Философи, хүний эрхийн асуудлаар тохиолдол жишээ ажилбар. /1 кейс ажилбарт 2 баг оролцон хоорондоо философи үндэслэгээ, дүгнэлт гарган мэтгэлцэнэ/.
Дүгнэх журам:
- Сэдвийн илэрхийлэл, философи үндэслэл, эргэцүүлэл хийсэн байдлыг харгалзан дүгнэнэ.
- Оролцогчдыг шагнахдаа нэг багийн гишүүнийг давхардуулан шагнахгүй, өмнө жил шилдэг оюутнаар шалгарч байсан оюутныг дахин шагналд тодорхойлохгүй.
Байр, шагнал. Багийн шагнал:
- I байр – 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
- II байр – 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
- III байр – 1: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- IY байр – 1: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Оролцогчдын шагнал:
Уран илтгэгч – 1: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Мэргэн санаа дэвшүүлэгч- 1: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Бүртгүүлэхэд шаардагдах материал
- Хүний эрх, философийн сэдвээр 3 фото зургийг олимпиадын үеэр гарах үзэсгэлэнд бэлтгэн ирүүлсэн байна.
- Дуу, дүрсний шаардлага хангасан медиа материалыг бүртгүүлэхдээ бэлэн хүлээлгэн өгнө.
Бүртгэл: 2017 оны 11 дүгээр сарын 18-28-ны хооронд бүртгүүлэн мандатаа авна. Мандат 20000 төгрөг.
Олимпиад болох огноо: 2017 оны 12 дугаар сарын 6-ны Лхагва гараг
Жич: Нэг их, дээд сургуулиас 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн нэг баг оролцоно. Багийн гишүүдийн хоёр нь тус олимпиадад өмнө нь 1 удаа оролцсон байж болно. Нэг оюутан уг олимпиадад 2-оос илүү удаа оролцохгүй болохыг анхаарна уу.
Үндсэн зохион байгуулагч: ШУТИС.
Холбоо барих: ШУТИС- Б.Наранбаатар 99071439, Ц.Батцэрэн 91039106.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/10/urilga-am-1.pdf”]