NUM LEADERSHIP CONFERENCE
CAPACITY DEVELOPMENT FOR TRANSFORMATION
“НИЙТИЙН УДИРДЛАГА ДАХЬ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”
СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн Институт, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргаа Судлалын Институт, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргааны Их Сургууль, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн, АНУ-ын Анкорежийн Аляскын Их Сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурал “Нийтийн Удирдлага дахь Тогтвортой Хөгжил” сэдвийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 18-нд Шангри-Ла Ballroom-д зохион амжилттай зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний цуврал хуралд:
- ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргаа Судлалын Институтийн захирал, МУИС-ийн Хүндэт Доктор ноён Проф. Др. Цыков“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх институцийн бүтэц”
- Др. А. Мөнхболд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын судалгаа шинжилгээ хариуцсан албаны дарга “Монгол Улсын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Тогтолцоо-Нийгмийн Тогтвортой Хөгжил”
- Сингапур дахь Ази-Номхон Далайн Бүс, Японы SAP Их дээд сургуулиудын холбооны захирал Криспиан Тан “НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн зорилтууд:Тоон програмаар дамжуулан SAP-ийн оруулах хувь нэмэр”
- АНУ-ын Анкореж дахь Аляскын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Удирдлагын сургуулийн Проф. Др. Жон Даффи “Төрийн захиргаа ба тогтвортой байдал: Онол, практикийн нэгдэл”
- БНСУ-ын Нийтийн Удирдлагын Институтын Др. Өнжү Ким “Тогтвортой хөгжил: Орон нутгийн засаг захиргааны үүрэг”
- МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа “Тогтвортой хөгжилд ойн менежментийн оруулах хувь нэмэр” сэдвүүдээр илтгэл тавьсан нь хуралд оролцогчид, нийтийн удирдлагын мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын анхаарлыг нийтийн удирдлагын тогтвортой байдалд хандуулсан чухал ач холбогдолтой боллоо.
Дээрх илтгэгчдийн дэвшүүлсэн үнэтэй санал зөвлөмжмйн дагуу “Нийтийн Удирдлага дахь тогтвортой хөгжил”хурлын үйл ажиллагааны хүрээнд салбар хуралдаануудыг “Төрийн секторт тогтвортой байдлыг хангах уу?”, “Төрийн тогтвортой байдлын гүйцэтгэл, хэрэгжүүлэлтийн системийг бий болгох нь” хэлэлцүүлэгүүд зохион байгууллагдлаа.
Хуралд МУИС-н бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, УИХ-ын Тамгын Газар, МУ-ын Төрийн Албаны Зөвлөл, Үндэсний хөгжлийн Газар, Буянт Ухаа Гаалийн Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хууль Сахиулах Их Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Мандах Бүртгэл Дээд Сургууль, Аймаг, Нийслэлийн ЗДТГ (Сэлэнгэ аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг)Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл уригдан оролцож илтгэлүүдийн хүрээнд сонирхолтой асуулт хариулт, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.
Тус хурал нь МУ-ын нийгэм эдийн засгийн хөгжилд гарч байгаа өөрчлөлтүүд, төрийн захиргааны байгууллагуудын шинээр зохион байгуулагдаж буй онцлог цаг үед тохиож, олон улсын судлаачид мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй үзэл санааг нийтийн удирдлагын шинэчлэлд хандуулж,тус салбарын ирээдүйн судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нь практик ач холбогдолтой боллоо.