МУИС-ийн оюутнууд  “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд нэгдлээ

Share Button

МУИС-ийн оюутнууд  “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд нэгдлээ.  Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийн түвшинг тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн идэвхи оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр тооцон гаргадаг. Эдгээр таван үзүүлэлтээс монгол залуучуудын хувьд эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт бичигдэх, цаашлаад өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх болоод байна.

Энэ нь манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй холбоотой аж. Мөн гэр бүлийн өртөгсдийн 57.2 хувь нь, гэмт хэргийн хохирогчдын 50 хувь, осол гэмтэл, хордлого, гадны нөлөөнөөс нас барагсдын 57.3, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувь нь15-24 хүртэлх насны залуучууд эзлэж байна. Иймд залуучуудад амьдралын эрүүл дадал хэв маягийг хэвшүүлэх нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагааг “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд зохион байгуулж сургалт явууллаа.

Тус аянд:

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,
  • АШУҮИС-ийн сургагч багш нар
  • Монголын залуучуудын холбоо,
  • Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэнүүд оюутнуудад зөвөлгөө өгч оролцож байна.

Аяны хүрээнд оюутан залуус хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаарх зөвлөгөө мэдээлэл, Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар