МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв 2018 онд
- Судалгааны төсөл,
- International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.
- Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС-д ажилладаг a) эрдэмтдийн судалгааны баг, б) докторын дараах залуу судлаачийн ажлыг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
- Монгол орны биологийн олон янз байдал ба биологийн нөөц
- Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа
- Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа
- Хүрээлэн буй орчны судалгаа. (Говийн бүсийг хамарсан судалгаа хийх нь давуу тал болно).
- Байгалийн нөөцөд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн нийгэм-эдийн засгийн судалгаа. (Говийн бүсийн судалгааг хийх нь давуу тал болно)
- Цогц процессын загварчлал ба симуляц
- Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
(Computer Sciences: Big data statistics and cryptography)
- Азийн бүс нутгийн улс төр судлал (Political study of Mongolia and other Asian countries)
- Түүхийн салбар дундын харьцуулсан судалгаа (History: interdisciplinary, cross cultural, comparative research )
Төслийн үргэлжлэх хугацаа хоёр жилээс хэтрэхгүй байна (2018.01.01-2019.12.31).
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 18 цаг. №208, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг project.num.edu.mn системийн Төслийн зар цэс рүү (https://project.num.edu.mn/#/Proposal/view/45) оруулна уу.
- International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл. МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна.
- Нийгэм, хүмүүнлэгийн ухаан (Humanities and Social Sciences)
- Эрчим хүч (Energy related field)
- Биологи ба Биотехнологи (Life Science)
- Компьютерын шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроник инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, Information Technology)
Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 3 сая вон, даатгал, хоёр талын замын зардлыг олгоно. Түүнчлэн судлаач жилийн эцсийн судалгааны тайланг тус санд хүлээлгэж өгөхөд урамшуулал – 1 сая вон, SCI, SSCI, AHCI сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 2-5 мянган ам. доллар, National Research Foundation of Korea сангийн бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд- 1 мянган ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.
Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2018-09-01-ээс 2019-03-01/2019-09-01). Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 20, 18 цаг. №208, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг project.num.edu.mn системийн Төслийн зар цэс рүү (https://project.num.edu.mn/#/Proposal/view/46) оруулна уу.
Төслийн гол шалгуур үзүүлэлт
- Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
- Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх,
- Төслийн үр дүнг Web of Science JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
- Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал
Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд
- Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
- Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
- Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
- Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
- Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн профессор, дэд профессор байх,
- Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
- Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал,
- Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.
Төслийн мэдүүлэг
Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:
- Төслийн хамаарах чиглэл
- Төслийн нэр
- Хугацаа
- Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаана. MS Word, фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5)
- Төслийн үндэслэл
- Төслийн зорилго, зорилт
- Судлагдсан байдал
- Судалгааны арга зүй
- Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR индекстэй олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
- Хүний нөөц
- Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл. ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэнэ.
- Төсөв
Судалгааны төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно /ISEFP хөтөлбөрийн төсөвт хамаарахгүй/:
- Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
- Урвалж худалдан авах;
- Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
- Дээж материалын үнэ;
- Лабораторийн шинжилгээ хийлгэх;
- Дотоодын томилолт;
- Төслийн үр дүн түгээх;
- Урамшуулал
- Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн CV (Хавсралт. CV маягт), электрон хаяг, регистрын дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.
Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, №208, МУИС-ийн 1-р байр.
Утас: 1140,1141 arc@num.edu.mn
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/11/Хавсралт.docx”]