Филлипин улсын Давао хотноо “Азийн махчин шувуу судлах, хамгаалах сүлжээ” байгууллагын Олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал 2017 оны 10-р сарын 17-ноос 21-нд зохион байгуулагдав. Уг хуралд дэлхийн 20 гаруй орны 100 орчим судлаачид махчин шувууны судалгааны ажлаа хэлэлцүүлэв. Тус сургуулийн Биологийн тэнхимийн багш проф. С. Гомбобаатар Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд “Raptor research and conservation in Mongolia”, “Raptor monitoring and mitigation action plans at wind farm: a case study at Salkhit wind farm, Mongolia” сэдэвт аман болон ханын илтгэл тус бүр хоёрыг хэлэлцүүлж, “Шувуу ажиглах аялалыг шувуу хамгаалалд хэрхэн ашиглах” ажлын уулзалтыг Япон, Сингапур, Индонези, Тайван улсын эрдэмтэдтэй хамтран удирдсан байна. Мөн тэрээр энэхүү олон улсын хурлын залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлын шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахлан ажилласан төдийгүй уг байгууллагын удирдах зөвлөлд сонгогджээ.
Проф. С.Гомбобаатар “Азийн суурин махчин шувуу тодорхойлох бичиг” бүтээлийг нэгтгэн хэвлэхэд Азийн 12 орны судлаачдын багийг удирдан ажиллаж байгаа бөгөөд уг бүтээл 2018 оны 2-р сард хэвлэгдэнэ. Тэрээр хурлын үеэр дээрх байгууллагын Индонези улсад 2019 онд зохион байгуулагдах дараагийн хуралд Монголоос оролцох нэг оюутны замын зардлыг шийдээд иржээ. Англи хэлний мэдлэг сайтай залуу судлаачид энэ чиглэлээр Гомбобаатар багштай хамтран ажиллахад нээлттэйг тэрээр дурьдав.
Түүний энэхүү хуралд оролцох замын зардлын ихэнх хувь, хурлын төлбөрийг МУИС-ийн профессор багшийн зардлаас гаргасан МУИС-ийн хамт олондоо нэн талархаж буйгаа энэ мэдээгээр дамжуулан илэрхийлж байна.
Хурлын илтгэлийн үед
Ханын илтгэлийг танилцуулах үеэр
Азийн махчин шувуу судлах, хамгаалах сүлжээ Олон улсын байгууллагын
захирал Тору Ямазакийн хамт хуралдааны үеэр
Ажлын хэсгийн хуралдааны дараа