Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Захирлын мэдээлэл
2. Эрдмийн зөвлөлийн сонгууль явуулах тухай /Д.Баянжаргал ЗХШҮА/
3. Төвлөрсөн санд татах мөнгөний асуудал /Б.Энхцэцэг СЭЗА/
4. Сургалтын инженер, мэдээллийн технологич, техникч нарын орон тоо, ажлын
байранд хийсэн хяналт шинжилгээний үр дүнг танилцуулах /Д.Баянжаргал ЗХШҮА/
5. Багш ажилтны орон сууцны нөхөн хуваарилалтын талаар /Д.Баянжаргал ЗХШҮА/
Шийдвэрлэсэн нь:
1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн сонгуулийг 11 дүгээр сард багтаан явуулж,
МУИС-ийн эрдмийн зөвлөлийг байгуулах, Эрдмийн зөвлөлийн сонгууль явуулах
удирдамж гаргахаар шийдвэрлэв.
2. Төвлөрсөн санд татах мөнгөний асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
3. Сургалтын инженер, мэдээллийн технологич, физик инженерийн ухааны
техникчийн орон тоо, лабораторын талаар судалгаа дахин гаргаж өгөхөөр болов.
4. Багш ажилтны орон сууцанд орох хуваарь авсан 2 багш тодорхой шалтгааны
улмаас байраа буцаан өгсөн. Энэ хичээлийн жилийн багш, ажилчдын орон сууцны
нэмэлт квот хуваарилахад захиргаа болон төвлөрсөн санд хуваарилагдаагүй учир
буцаасан 2 квотыг Захиргаа, төвлөрсөн сангийн ажилтан, ажилчдаас МУИС-д
10-аас дээш жил ажиллаж байгаа болон төлбөрийн 30%-ийг шууд төлөх санхүүгийн
чадамжтай, зохих шалгуур хангасан, өргөдлөө өгсөн хүмүүсээс өргөдлийн дагуу
шийдвэрлэх болов.