Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

1. Захирлын мэдээлэл
2. Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийг хуваарилах түр журмын төслийн
тухай танилцуулах /ЭШИА Эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү/
3. Эрдмийн зөвлөлийн сонгуулийн удирдамж /ЗХШҮА-ны дарга Б.Баянжаргал/
4. Сургууль хоорондын тооцооны тухай мэдээлэл /Эдийн засагч Б.Тунгалаг/

Шийдвэрлэсэн нь:

1. Оюутны тодорхойлолт авах ТҮЦ машиныг хичээл байруудад тус бүр 1-ийг
байрлуулж, энэ 7 хоногт ашиглалтанд оруулна.
2. Хичээлийн байруудын интернетийн хурдыг нэмэх санал авсаны дагуу
сургуулиудын интернетийн хурдыг нь нэмж байна.
3. Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийг хуваарилах түр журмын төсөлд
захирлуудын саналыг нэгтгээд 5 дахь өдөр дахин хэлэлцэх
4. Эрдмийн зөвлөлийн сонгуулийн удирдамжийг танилцуулсан, сонгуулийг
2014 оны 11 дүгээр сарын 28-ны дотор зохион явуулахаар шийдвэрлэсэн
тухай албан бичиг явуулах.
5. Сургууль хоорондын тооцоог Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба,
Сургалтын нэгдсэн алба болон Санхүүгийн албатай тулгаж нягтлах өдрийг
хичээлийн 1 дүгээр улиралд 11 дүгээр сарын 15-ны дотор, 2 дугаар
улиралд 3 дугаар сарын 15-ны дотор хийж байхаар шийдвэрлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар