ОУХНУС нь Тайваний Азийн Их Сургуулийн (АИС) Менежментын Cургуультай (MC) хамтран ажиллах гэрээ (MOA) хийв. Тус гэрээний хүрээнд хоёр сургууль нь багш солилцох, хамтарсан судалгаа хийх, мөн оюутан солилцох болон хамтарсан хөтөлбөр гаргах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.
АИС нь олон улсад “AACSB” зэргээр магадлан итгэмжлэгдсэн, 2018 оны байдлаар дэлхийн 500 шилдэг сургуулийн нэг болж хурдацтай хөгжиж буй хувийн сургууль юм.
Цаашдаад ОУХНУС-н төлөөлөгчид Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуультай (ҮЧНИС) хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай уулзалдав. Уулзалтын дүнд 2018 оны 2-р хагаст багтаан хамтын ажиллагааны гэрээг үндсэн сургуулиудын хэмжээнд эхлүүлэхээр тохиролцоонд хүрлээ.
ҮЧНИС нь амжилттай хөгжиж байгаа үндэсний сургууль юм.
Тайваний их сургуулиуд нь чанар үзүүлэлтээрээ олон улсын түвшинд дээгүүрт ордог бөгөөд үүнд гол нь хичээлийн чанарын зэрэгцээ, судалгаа өндөр хөгжсөн байдал нь нөлөөлж байна.


