МУИС-ийн барааны тэмдгийг албан ёсоор ашиглах анхны гэрээг байгууллаа

Share Button

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн МУИС-ийн захирлын А/71 тоот тушаалаар “МУИС-ийн Барааны тэмдгийг ашиглах тухай журам” батлагдсан ба энэхүү журмын хэрэгжилтийн хүрээнд нэг талаас МУИС, нөгөө талаас МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Бизнес Консалтинг төв харилцан тохиролцож МУИС эрхийг нь эзэмшдэг барааны тэмдгийг ашиглуулах гэрээг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгууллаа.

2016 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес төвөөс санаачлан МУИС-ийн нэр, лого бүхий загвар бүтээгдэхүүн гаргах, брэнд дэлгүүр ажиллуулах тухай төслийг МУИС-ийн захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж, дэмжигдсэн ба МУИС-ийн нэр, лого бүхий бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах “МУИС брэнд” дэлгүүр 2017 оны 10 дугаар сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.

МУИС болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн хооронд МУИС-ийн барааны тэмдгийг ашиглуулах гэрээ байгуулагдсанаар “МУИС-Брэнд” дэлгүүр нь албан ёсоор МУИС-ийн барааны тэмдгийг ашиглах, МУИС-ийн нэрийн бэлэг дурсгалын зүйлс, бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах  онцгой эрх нь баталгаажиж байна.

Гэрээ байгуулах ёслолд МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга А.Сайнбаяр, ЭШИХ, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Бизнесийн сургуулийн дэргэдэх Бизнес консалтинг төвийн захирал Н.Батдэлгэр, Бизнес консалтинг төвийн менежер Н.Батсүх нар оролцсон ба “МУИС брэнд” дэлгүүрийн үйл ажиллагааны хэтийн төлөв, МУИС-ийн барааны тэмдэг ашиглалтын асуудлаар харилцан санал солилцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар