ЕБС-ийн газарзүйн багш, сурагчид болон их сургуулийн газарзүй, геологийн чиглэлийн оюутнууд болон сонирхсон хэн бүхэнд зориулан түүнийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршлыг нь мэдэх, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс туурвисан болно. Дасгал ажлын гарын авлага нь нийтдээ арван хэсгээс бүрдэнэ. Бүлэг бүрт зураг дээр газарзүйн объектийн байрлал олж тогтоох, газарзүйн зургийн талаарх зарим тест, асуулт даалгавар зэрэг багтсан. Даалгаврууд нь зөвхөн мэдлэгээ шалгах бус шинээр мэдээлэл, мэдлэг олж түүнийгээ боловсруулах, ашиглахад чиглэгдсэн болохыг энэ дашрамд тэмдэглэе.
Дасгал, Дадлага ажлуудад хариулахын тулд ашигласан материалын жагсаалтанд бичигдсэн ном, эх сурвалжуудыг уншиж судлах нь зүйтэй. Даалгаварт хариулахын тулд зөвхөн зөв хувилбарыг таах бус, өмнө сурч мэдсэнээ бататгах ач холбогдолтой билээ.
Уг номыг худалдан авахыг хүсвэл:
- Интер номын дэлгүүр
- Монгол шуудангийн захиалгат цэгүүд
- МУИС-ийн номын сангийн номын дэлгүүрт худалдаалж байна.
Холбогдох утас: 80401570
Номын үнэ: 13000 төгрөг