UB IMPULSE 13: ”Чанартай өсөлт” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг боллоо

Share Button

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Эрдэс баялаг, Түүхий Эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөр (IMRI) хамтран UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 13 дахь цуврал хэлэлцүүлгийг “SOLVING WICKED PROBLEMS: THE ROLE OF A MODERN PUBLIC SECTOR” сэдвийн хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн Номын санд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг МУИС-ийн захирал доктор Я. Төмөрбаатар нээж үг хэлэв.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч АНУ-ын Аласкын Их Сургуулийн Проф. Др. Жон Даффи Фейрбанкс дахь Аласкын Их сургуульд “Байгалийн баялаг ба тогтвортой байдал” сэдвээр докторын зэрэг хамгааллсан. Цаг агаарын өөрчлөлттэй бүс нутгуудын орон нутгийн захиргаа, тэдгээрийн үүрэг, үйл ажиллагааны онцлог, гамшигийн эсрэг тэмцэх ба дасан зохицох чадвар, удирдах түвшний албан хаагчдын ур чадварын хөгжил, гүйцэтгэлийн хэмжилт, хөтөлбөрийн үнэлгээ  зэрэг  чиглэлүүдээр судалгаа хийдэг.

Тэрээр 30 гаруй жил орон нутгийн захиргааны удирдах албан тушаалд засгийн газрын зээллэг, нийтийн тээвэр, усны хангамж, хэрэглээ, боловсрол, сургалтын байгууллагын хөрөнгө оруулалт бүхий төслүүдийг удирдан зохион байгуулж ажиллахын зэрэгцээ төрийн бус байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөл, “Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ”-ны байгаль орчны бодлого зохицуулалтын хорооны зөвлөгч, АНУ-н Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн удирдлагад ажиллаж байсан арвин их туршлагатай.

 

UB IMPULSE 13 цуврал хэлэлцүүлэгт МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн,  судлаачид, магистрант, докторантууд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хууль Сахиулах Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Цэцээ гүн дээд сургуулиудын төлөөлөлүүд, Нийслэлийн захирагчийн алба, Үндэсний Аудитын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, УИХ-ын Тамгын Газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад олон улсын байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Германы Олон Улсын Хамтын Ажиллагаа (GIZ),  Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн захирал доктор Штефан Ханселманн болон хамт олонд талархал илэрхийлье.

Зохион байгуулагч: МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар