“Оюу толгой” компанийн “Үйлдвэрийн судалгааны дадлагын хөтөлбөр”-т МУИС оролцож эхэллээ

Share Button

Эх орны хөгжлийн гарц их, дээд сургуулиуд бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллахаас эхэлнэ гэж судлаачид үздэг. Үйлдвэр, аж ахуйн газрууд үйлдвэрлэл дээр тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхдээ их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих нь боловсон хүчний бодлого төлөвлөлтийг уялдаатай болгох, сургалтын чанарыг сайжруулах, үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон  чухал асуудуудлыг шийдвэрлэх ихээхэн ач холбогдолтой ажил юм.

Манай улсын томоохон компаниудын нэг “Оюу Толгой” Компани 2016 оноос Монголын Их, дээд сургуулиудтай хамтран оюутнуудын мэдлэг, чадамжийг сайжруулах, тэдгээрийн судалгааны үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн “Үйлдвэрлэлийн судалгааны ажлын дадлагын хөтөлбөр” –ийг эхлүүсэн байна.

Энэ хөтөлбөрт манай МУИС-ийн ХШУИС-ийн Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн “Хэрэглээний хими”, “Химийн инженерчлэлийн” ангийн оюутнууд 2018 оны эхний хагас жилийн хугацаанд гүйцэтгэх үйлдвэрийн судалгааны ажилд хамрагдаад байна.

МУИС-ийн ХШУИС-ийн ХБИТ-ийн профессор Д.Эрдэнэчимэг, Хэрэглээний химийн IV ангийн оюутан, Б.Номинзул, Химийн инженерийн ангийн III ангийн оюутан О.Бадамдорж, Г.Золзаяа, Э.Ундраа

Энэхүү хөтөлбөр нь ирээдүйн инженер болох оюутныг үйлдвэрийн явцад оруулан бодит асуудлыг шийдвэрлүүлэх даалгавар өгснөөр тэдний үйлдвэрийн дадлага туршлага, мэдлэгийг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх, оюутнууд багийн ажиллагаа болон мэргэжлийн ажлын туршлага хуримтлуулах, хүний хөгжлийн чадвараа дээшлүүлэх, өөсдийн хүч боломжоо хөгжүүлэх, манлайлах зэрэг ирээдүйд шилдэг мэргэжилтнүүдээс шаардагдах чухал чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн ажил юм.

Нөгөө талаас үйлдвэрийн баг, хэлтэсүүд өөрт тулгарсан асуудалд боломжит шийдлийг олж, ирээдүйн ажилтнаа эртнээс таньж хөгжүүлэх, сайн боловсон хүчнийг сонгон олох зэрэг олон давуу талуудтай төсөл хөтөлбөр юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар