МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН СУРГАЛТ-нд суралцахыг урьж байна. 2018 оны 4 дүгээр сарын 9-нд эхлэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 20 сурагч бүртгэж авах тул та амжиж бүртгүүлээрэй.
СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ
Математик нь байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны суурь болдог билээ. Энэхүү математикийн сургалтын гол зорилго нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахыг хүссэн сурагчдын бэлтгэлийг хангах, хоцрогдлыг арилгах, цаашдын мэргэжлээ сонгоход нь туслах, нэмэлт давтлага зохион байгуулах зэрэг үйлчилгээг үзүүлэхэд оршино. Түүнчлэн сургалтын төгсгөлд математикийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар дахь хэрэглээг сурагчдад энгийнээр тайлбарлан ойлгуулах болно. Тус сургалтыг 100% докторын зэрэг цолтой МУИС-ийн багш нар заах болно. Сурагчид энэ сургалтанд хамрагдсанаар ЭЕШ-ыг амжилттай өгөх итгэл найдвартай болж, цаашид ямар мэргэжлээр суралцах чиг хандлагаа МУИС-ийн багш нарын тусламжтайгаар тодорхойлж авах болно.
СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР
Сургалтын хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 9-өөс 5 дугаар сарын 4
Хичээлийн өдөр, цаг: Долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригт 16.00-19.00 цагийн хооронд, Бямба гаригт 10.00-13.00 цагийн хооронд хичээллэнэ.
Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв, МУИС-ийн 5-р байр, 106 тоот сургалтын танхим
Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 150,000 төгрөг
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
ЕБС-ийн 12-р ангийн сурагчид
СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД
- Тоон ба үсэгт илэрхийлэл
- Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд
- Илэрхийлэл, түүнийг хялбарчлах, тэнцэтгэл биш ба систем бодох
- Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш
- Тригонометрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем
- Арифметик ба геометр прогресс, хязгаар, дараалал
- Дараалал, хязгаар, уламжлал интеграл, функцийн шинжилгээ
- Хавтгайн геометр
- Огторгуйн геометр
- Өгүүлбэртэй бодлогууд
- Комбинаторик ба магадлал
- Вектор, координатын бодлогууд
- Тесттэй ажиллах арга зүй
СУРГАГЧ БАГШ НАР
- ШУ-ны док. Р. Энхбат, профессор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Төрийн соёрхолт математикч
- док. Г. Баттөр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
- док. Т. Баяртөгс, ШУТИС-ийн математикийн багш
- док. Д. Баянжаргал, профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
- док. С. Батбилэг, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
- док. Ж. Энхбаяр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
- док. А. Баярбаатар, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
ХОЛБОО БАРИХ: Г. Нарангэрэл
Утас: 99227130
Цахим шуудан: business_consulting@num.edu.mn
Цахим хуудас: www.bcc.mn
СУРГАЛТЫН ХУВААРЬ:
№ | Сэдэв | Гариг | Өдөр | Цаг |
1 | Тоон ба үсэгт илэрхийлэл, Илэрхийлэл, түүнийг хялбарчлах, тэнцэтгэл биш ба систем бодох | Даваа | 2018.04.09 | 16.00-19.00 |
2 | Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд | Лхагва | 2018.04.11 | 16.00-19.00 |
3 | Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд | Баасан | 2018.04.13 | 16.00-19.00 |
4 | Тригонометрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем | Бямба | 2018.04.14 | 10.00-13.00 |
5 | Арифметик ба геометр прогресс, хязгаар, дараалал | Даваа | 2018.04.16 | 16.00-19.00 |
6 | Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш | Лхагва | 2018.04.18 | 16.00-19.00 |
7 | Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш | Баасан | 2018.04.20 | 16.00-19.00 |
8 | Уламжлал, интеграл, функцийн шинжилгээ | Бямба | 2018.04.21 | 10.00-13.00 |
9 | Хавтгайн геометр | Даваа | 2018.04.23 | 16.00-19.00 |
10 | Хавтгайн геометр | Лхагва | 2018.04.25 | 16.00-19.00 |
11 | Огторгуйн геометр | Баасан | 2018.04.27 | 16.00-19.00 |
12 | Өгүүлбэртэй бодлогууд | Бямба | 2018.04.28 | 10.00-13.00 |
13 | Комбинаторик ба магадлал | Даваа | 2018.04.30 | 16.00-19.00 |
14 | Вектор, координатын бодлогууд | Лхагва | 2018.05.02 | 16.00-19.00 |
15 | Тесттэй ажиллах арга зүй | Баасан | 2018.05.04 | 16.00-19.00 |