Монгол Улсын Засгийн Газрын 46-р тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох хяналтын тоо батлагдаж ирсэн тул зээл авах оюутнуудын бүртгэл эхэллээ. 2018-2019 оны хичээлийн жилд зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлсэн байна.
- Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
- Дүнгийн шалгуур
| Боловсролын шатлал | Бакалавр | Магистр | Доктор | 
| ЭЕШ оноо | 600< | ||
| Голч дүн | 
 | 3.2< | 3.2< | 
- Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт /ОХҮГ-аас авна/
- Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх /
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар
- Сургуулийн голч дүнгийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/
ОУХНУС, ХШУИС-ийн оюутнуудын материалыг 200 тоотод, ШУС, БС, ХЗС -ийн оюутнуудын материалыг 216 тоотод 2018 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


