“Монгол Улсаас БНКУ-тай биотехнологийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлүүд” хэлэлцүүлэг боллоо

Share Button

МУИС ба БНКУ-ын Элчин сайдын яам хамтран Куба Улсын биотехнологийн төвтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, В, С вирусын эсрэг вакцин, сахарын диабитын эмчилгээний технологи, шүлхийн эсрэг вакцин зэрэг анагаах ухаан, биотехнологийн салбарт гарч буй сүүлийн үеийн ололт амжилтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаарх хэлэлцүүлгийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсион, Элчин сайдын яамны нарийн бичиг В.Удвалням болон АШУҮИС, ХААИС, ЭМЯ, ШУА-ийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тохиосон Гаванагийн Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн хүрээнд Гавана хотноо зохион байгуулагдсан “Их сургууль 2018” XI удаагийн Олон улсын дээд боловсролын конгресст Гаванагийн их сургуулийн захирал Др.Густаво Кобрейро Суарезийн урилгаар оролцоод ирсэн билээ. Мөн 2018 оны 2 дугаар сард БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Раул Дэлгадо Консепсионтой уулзаж, айлчлалын талаар танилцуулан Куба Улсын Биотехнологийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярилцсан. Монгол Улс дэлхийн биотехнологийн зах зээлд нэвтрэхийн тулд Куба улстай хамтран хөгжүүлэх шаардлатай байна.  ЮНЕСКО –гийн “UNESCO SCIENCE REPORT Towards 2030” тайлангийн статистик мэдээг үзвэл БНКУ нь инновацийг амжилттай хөгжүүлж ирсэн байна. Куба улсад процессын инноваци, байгууллагын инноваци, бүтээгдэхүүний инноваци түлхүү хөгжиж, 10 өндөр технологийн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монгол УЛсын хувьд ч өнөөдөр үндэсний хэмжээнд төрийн өмчит их сургуулиудын судалгааны лабораторийн чадавхи сайжирч байна.

  • Лазерийн судалгааны лаборатори, 66 тоног төхөөрөмж, 3 тэрбум төгрөг,
  • Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн лаборатори, 25 т/төхөөрөмж, 0.8 тэрбум төгрөг,
  • ХАА-н гаралтай бүтээгдэхүүний хяналт үнэлгээний төв лаборатори, 20 т/төхөөрөмж, 0.8 тэрбум төгрөг,
  • Цөм лаборатори, 100 гаруй т/төхөөрөмж, 5.3 тэрбум төгрөг,
  • Байгаль шинжлэл, биохимийн лаборатори зэрэг байна.

Манай улсад халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалт, орчны эрүүл ахуй, цусны эргэлтийн болон хүүхэд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, чихрийн шижин, элэгний эмгэг, эд эрхтэн шилжүүлэн суулгах технологи, тэдгээрийн геномын судалгаа, биотехнологийн оношлогоо, шинэ эм, биобэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх технологи, уламжлалт ба орчин үеийн анагаахын нэгдсэн онолын судалгаа явуулах зэргийг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна” гэв.

Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөгжлийн хандлагатай уялдуулан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тогтоож түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг. Өнөөдөр манай улсад халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалт, орчны эрүүл ахуй, цусны эргэлтийн болон хүүхэд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, чихрийн шижин, элэгний эмгэг, эд эрхтэн шилжүүлэн суулгах технологи, тэдгээрийн геномын судалгаа, биотехнологийн оношилгоо, шинэ эм, биобэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх технологи, уламжлалт ба орчин үеийн анагаахын нэгдсэн онолын судалгаа явуулах зэргийг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд дараах асуудалд санал нэгдсэн болно. Үүнд:

  • Улам бүр даяарчлагдан нэгдэж буй үед Дээд боловсролын салбарын төлөөлөл болох МУИС, АШУҮИС, ХААИС болон ЭМЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хамтран БНКУ-тай биотехнологийн салбарт хамтран ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
  • Биотехнологийн салбар маш өргөн хүрээг хамрах тул хамтын ажиллагааны тодорхой чиглэл дээр нэгдсэн санал боловсруулахаар шийдвэрлэлээ
  • Биотехнологи, генетикийн инженерчлэлийн салбарын эрдэмтдийн төлөөлөл бүхий нэгдсэн баг, ажлын хэсэг байгуулах замаар БНКУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон тодорхой ажлуудаг төлөвлөж, хэрэгжүүлэхээр тохиролцов.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар