“Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд одон гардууллаа

Share Button

Өнөөдөр “Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар МУИС-ийн санхүү, бүртгэл, эдийн засгийн ажилтнуудад төрийн дээд одон, МУИС-ийн шагнал гардуулан, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Санхүү, бүртгэлийн газрын ахлах нягтлан бодогч Ш.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхцэцэг нарт төрийн дээд Алтангадас одон хүртээснийг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг гардууллаа.

Мөн МУИС-ийн Хүндэт жуухаар МТЭС-ийн ахлах нягтлан бодогч Г.Энхжаргал, Хөрөнгийн ахлах нягтлан бодогч А.Туяацацрал нарыг, МУИС-ийн Баярын бичгээр МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн нягтлан бодогч Д.Нарангаравыг тус тус шагналаа.

Монгол Улсын Их Сургуулийн санхүү, бүртгэл, эдийн засаг, төлөвлөлтийн нэгжид ажиллаж байсан ахмад багш, ажилтан болон одоо ажиллаж байгаа нийт санхүүч, эдийн засагч та бүхэнд “Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийн мэнд дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар