Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. Сургалтын нэгдсэн газарт мониторинг хийсэн дүнгийн тухай мэдээлэл
  2. МУИС-ийн Түрэг судлалын хүрээлэн байгуулах тухай
  3. Сургалтын төлбөрийн тухай
  4. Бусад асуудал

ШИЙДВЭР, МЭДЭЭЛЭЛ

  1. Сургалтын нэгдсэн газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн дагуу ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.
  2. МУИС-ийн Түрэг судлалын хүрээлэн байгуулахаар шийдвэрлэв. Түрэг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны журамд гаргасан саналыг тусган засварлаж, журмыг батлахаар боллоо.
  3. Сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэн гишүүдийн саналыг тусган Удирдах зөвлөлд уламжлахаар тогтов.
  4. Бусад асуудал: “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгийн Япон улсад хийсэн албан томилолтын тайлан, ЗХНГ-ын дарга Г.Эрдэнэбаярын БНХАУ-ын Төвийн үндэстнүүдийн их сургуульд ажилласан ажлын тайлангийн мэдээллийг тус тус сонсож хэлэлцэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар