2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Багшийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай
- Бусад асуудал, мэдээлэл
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын өөрчлөлтүүдийг хийн сайжруулж, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж, батлуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгов.
- Бусад асуудлын хүрээнд:
- Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй багш нарын А цагийн тооцоог журамд заасны дагуу тооцно гэдгийг мэдэгдэв.
- Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр 2018-2019 оны хичээлийн жилээс ХҮИС руу шилжин ажиллах багш, ажилтанд сонсох ажиллагаа явуулах талаар мэдээллээ.