МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Багш нарын асуудал
- Харуул хамгаалалтын албаны гэрээ сунгах тухай
- Хангамж үйлчилгээний газарт мониторинг хийсэн дүнгийн тухай мэдээлэл
- Санхүү, эдийн засгийн газарт мониторинг хийсэн дүнгийн тухай мэдээлэл
- Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст мониторинг хийсэн дүнгийн тухай мэдээлэл
- Бусад асуудал
ГАРСАН ШИЙДВЭР:
- Доктор хамгаалаагүй 12 жил болсон багш нарын кредит цаг тооцох асуудлыг журмын дагуу тооцохоор хэвээр үлдээлээ.
- Харуул хамгаалалтын Бүрэн дуулга ХХК-тай байгуулсан гэрээнд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган шинэчилж, гэрээг 1 жилээр сунгахаар шийдвэрлэв.
- Хангамж үйлчилгээний газар, Санхүү, эдийн засгийн газар болон Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст хийсэн мониторингийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов.
- Бусад асуудлын хүрээнд: “Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам”-ын хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР