МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын төсөл
- Төсвийн тодотгол
- МУИС-ийн захиргааны бүтцийн өөрчлөлт
- Хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэх, гэрээ байгуулах /ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Тайваны Үндэсний их сургууль/
ГАРСАН ШИЙДВЭР
- “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын төсөлд гишүүдийн гаргасан саналыг тусган баталж, мөрдөхөөр шийдвэрлэв.
- Төсвийн тодотголыг Удирдах зөвлөлд уламжилж хэлэлцүүлэхээр тогтов.
- МУИС-ийн захиргааны бүтцийн өөрчлөлтөд гаргасан саналыг тусган Удирдах зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- ӨМӨЗО-ны Багшийн их сургууль болон Тайваны Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР