МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейтэй хамтран “Говийн их сургууль” нэртэй Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа ба хамгааллын чиглэлийн олон улсын зуны сургалтыг Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) санхүүгийн дэмжлэгтэйгээр 2018 оны 7 дугаар сарын 23-аас 8 дугаар сарын 12-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
ХБНГУ-ын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн проф. др. Х. Анзорге, проф. др. К. Веше, др. К. Риц, М. Ханелт, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхмийн эрхлэгч, дэд проф. др. Б. Оюунцэцэг, проф. др. Р. Самъа, Др. Д. Лхагвасүрэн нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд МУИС-ийн биологи, экологи, биологийн нөөц судлалын хөтөлбөр болон БНЧУ-ын Өмнөд Бохемиа их сургуулийн оюутнууд хамрагдав.
Зуны сургалтаар Монгол орны хөхтөн амьтны олон янз байдал ба популяцийн экологийн анализ, гуурст ургамлын олон янз байдал ба тэдгээрийг тодорхойлох, амьтан ба ургамлын цуглуулга хийх болон хээрийн судалгааны арга зүй зэрэг сэдвийн хүрээнд олон лекц, хээрийн болон лабораторийн сургалтууд, мөн хээрийн судалгааны үед цуглуусан шарилжны (Artemisia) төрлийн зүйлүүдээр үзэсгэлэн гаргасан нийт оролцогчдод ихээхэн сонирхолтой байсан юм.
Бидний хамтарсан сургалтанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Германы эрдмийн солилцооны албанд (DAAD), мөн дэмжин ажилласан ГИДЦГ-ын “Б” хэсэг ба Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаадын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим