Азийн махчин шувууны ном хэвлэгдэн гарлаа

Share Button

Махчин шувуу судлах, хамгаалах чиглэлээр Азийн судлаачид нэгэн байгууллага дор нэгдэж хамтран ажиллаад 20 жил болжээ. Азийн махчин шувуу судлах, хамгаалах сүлжээ (АМШСХС) олон улсын байгууллагын захиалгаар Азийн суурин амьдралтай махчин шувуудын биологи, экологийг нэгтгэсэн “Азийн суурин амьдралтай махчин шувуудын лавлах бичиг” номыг  МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш С.Гомбобаатар, Японы судлаач Тору Ямазаки нар нэгтгэн гаргалаа.

 

Энэхүү бүтээл нь Азийн 14 орны 26 үндсэн болон 15 хамтран зохиогчдын олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн төдийгүй Азийн төвшинд эндемик болон суурин амьдралтай махчин шувууны чиглэлээр англи хэл дээр гарч буй томоохон бүтээлийн нэг юм. Номын онцлогийг тодорхойлон дэлхийн махчин шувуудын алдартай эрдэмтэд сайшаалын үгсээ бичжээ.

Хамтарсан бүтээлийг нэгтгэх, боловсруулах, хэвлэн гаргах ажлыг зохион байгуулж, олон улсын судлаачдын багийг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш С.Гомбобаатар удирдан ажиллаасан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар