CDIO-ийн анхны сургагч багш нарын санаачлагаар бүрэлдэхүүн сургуулийн тэнхимүүдэд ном тараав

Share Button

CDIO стандарт, арга зүйг монголын их дээд сургуулиудад нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэвлэсэн “Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд, суралцахуйн ур дүнгүүдийг тодорхойлох арга зүйн зөвлөмж”, “Нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж”, “Инженерийн удиртгал, зохион бүтээх хичээл заах арга зүйн зөвлөмж”, “Сургалтын явцын үнэлгээг шинэчлэх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх  арга зүйн зөвлөмж”, “Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшүүлэх арга зүйн зөвлөмж”, “CDIO ажлын орчин бүрдүүлэх, хосолсон болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж” гэсэн 6 боть номыг МУИС-ийн CDIO-ийн анхны сургагч багш нар болох Ч.Лодойравсал, Д.Болормаа, Т.Энхдөл нарын санаачлагаар нийт бүрэлдэхүүн сургуулийн 32 тэнхим, салбар 2 сургуулийн хэрэгцээнд тараав.

БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төслийн баг хамт олон, CDIO-ийн анхны сургагч багш нар, МУИС-ийн захиргаанд талархал илэрхийлье.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс