“Төрийн албан хаагчийн ширээний ном” 2 хэвлэгдэн гарлаа

Share Button

Энэхүү ном МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар гаргаж буй цуврал номын 2 дахь хамтын бүтээл юм. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил” төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг хамтран хийсэн багш нар толилуулж байна.

Төрийн албан хаагчийн ширээний ном нь төрийн албан хаагчид, нийтийн удирдлагын чиглэлээр суралцаж буй докторант, магистрант, оюутан болон судалгаа хийж буй уншигчдад зориулагдсан болно.

 Энэхүү бүтээлээ багш нарын баярыг тохиолдуулан та бүхэндээ өргөн барьж байна

ОУХНУС

Төрийн удирдлагын тэнхим