Хөтөлбөрийн зорилго: Багш өөрийн лекцийн хичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Хөтөлбөрт багш нар хэрхэн хамрагдах вэ?
МУИС-ийн багш нар дараах шаардлагын хүрээнд Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт хүсэлтээ гаргах боломжтой.
Зочин багшид тавигдах шаардлага
- Лекцийн зочин багш нь тухайн /холбогдох/ шинжлэх ухааны чиглэлээр боловсролын эсвэл эрдмийн зэрэгтэй байна.
- Хичээлийн зочин багшаар уригдан ирэхээс өмнө тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгатай танилцсан байна.
- Тухайн хичээлийн суралцахуйн зорилтот үр дүнгийн хүрээнд суралцагсдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, зөв хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар, туршлагатай байна.
- Академик байгууллагын соёл, хэм хэмжээ болон МУИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд лекц унших, семинар, ярилцлага хөтлөн явуулна.
Зочин багшийг урих анкет бөглөх
- Хаврын улирлын Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт 2018 оны 10 дугаар сарын 22-оос эхлэн хүсэлт гаргах боломжтой бөгөөд сонирхсон багш нар энд дарж анкетыг бөглөн тухайн хичээлийн хөтөлбөрийн хамт БХЦСТ-д ирүүлнэ үү.
- Зочин багш урих талаар тухайн хичээлийн хөтөлбөрт урьдчилан тусгасан байх бөгөөд зочин багш лекц орохоос дор хаяж 2 долоо хоногийн өмнө урих тухай хүсэлтээ төвд гаргана уу.
- Тус хөтөлбөрийн санхүүжилт хязгаартай тул боломжийг бүү алдаарай.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв
МУИС Номын сан 209 тоот
Утас: 7575-4400(ext.1177)
Email: facultydevelopment@num.edu.mn