МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- “МУИС-ийн Дотоод хяналт, шалгалтын журам”-ын төсөл
- Хяналт, мониторингийн албанаас МУИС-ийн хяналт шалгалтын хувийн хэрэг хөтлөх журам
- 2018 оны элсэлтийн үйл ажиллагааны нэгдсэн мэдээлэл
- “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д өөрчлөлт оруулах тухай
- Шагналд нэр дэвшүүлэх тухай
ГАРСАН ШИЙДВЭР
- МУИС-ийн Дотоод хяналт, шалгалтын журмын төсөлд захиргааны гишүүдийн гаргасан саналыг тусган, сайжруулан боловсруулж, мөрдөхөөр тогтов.
- Хяналт, мониторингийн албанаас МУИС-ийн хяналт шалгалтын хувийн хэрэг хөтлөх журмын төсөлд захиргааны гишүүдийн гарсан саналыг тусган батлахаар боллоо.
- 2018 оны элсэлтийн үйл ажиллагааны нэгдсэн мэдээлэл сонсов.
- “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д гишүүдийн гаргасан саналыг тусган, баталж мөрдөхөөр шийдвэрлэв.
- Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Бизнесийн сургуулийн зөвлөх профессор, доктор Д.Дуламсүрэн, зөвлөх профессор, доктор Д.Намжил нарыг МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахаар шийдвэрлэв.
- Бусад асуудлын хүрээнд:
- 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад захиргааны болон судалгааны туслах ажиллуулах квотыг хэлэлцэн батлав.
- Хичээлийн анги танхимыг хичээлийн бус цагаар оюутнууд, багшид ашиглуулахыг тухайн сургуулийн захирал, тухайн байрны зохион байгуулагч болон тухайн байрны харуул хамгаалалтын алба тус тус хариуцан ажиллаж байхаар тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР