Монголын төлөөлөгчид Рамсарын Конвенцийн Талуудын 13 дугаар хуралд амжилттай оролцлоо

Share Button

Рамсарын конвенцид дэлхийн 170 улс орон нэгдсэн ба 250 сая га талбайг хамарсан 2331 ус намгархаг газрыг сүлжээндээ нэгтгэсэн ус намгархаг газар, усны шувуудыг судлах, хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг ус намгархаг газрын хамгийн том конвенци юм. Энэ конвецийн удирдлага, санхүү, бодлого, бүтэц, зохион байгуулалтын шийдвэрийг гаргах хамгийн том үйл ажиллагаа бол Талуудын хурал бөгөөд энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог.

Монгол Улс энэ Конвенцид 1998 онд гишүүнээр нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш нийт 11 ус, намгархаг газрыг Рамсарын конвенцийн ус, намгархаг газрын жагсаалтанд бүртгүүлжээ. Ус намгархаг газар, усны шувуудын конвенци болох Рамсарын Конвенцийн Талуудын хуралд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 2018 оны 10 дугаар сарын 21-29-нд зохион байгуулагдав. Хуралд нийт 143 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга, Монгол Улсаас Рамсарын Конвенцийг төлөөлөгч Н. Баттулга, Монголын Рамсарын Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Рамсарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөх ажлын хэсгийн Монголын төлөөлөгч, МУИС-ийн багш проф. С.Гомбобаатар нар амжилттай оролцов. http://enb.iisd.org/ramsar/cop13/25oct.html

Талуудын энэ удаагийн хурлаар оролцогч талууд буюу гишүүн орнууд конвенцитой холбоо бүхий нийт 26 шийдвэр, санал, санаачилгыг дэмжин батлав. Монголын төлөөлөгчид хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Талуудын хурлын 10-р сарын 23-ны 18.5, 10-р сарын 25-ны 18.8 болон 18.14-р шийдвэрийн төсөлд саналаа илэрхийлж, тусгуулжээ.

Мөн 10-р сарын 24-ний 18:15-20:00  цагт зохион байгуулагдсан Рамсарын Конвенцийн чухал бүрэлдэхүүн болох Хүлэрт намгийн хамгаалах бүлгийн уулзалтад Германы Засгийн газрын төлөөлөл, Wetland International байгууллагын дарга, Рамсарын Конвенцийн Ерөнхий Нарийн бичгийн дарга (Martha Rojas Urrego), Global Peatland Initiative байгууллагын дарга, ОХУ-ын Рамсарын конвенцийн төлөөлөлтэй  хамтран, уулзалтын төлөөлөгчөөр оролцож, Монгол орны хүлэрт намаг болон хамтын ажиллагааны чиглэлээр товч илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариуллаа.

Монголын тал үндсэн болон бүс нутаг, мөн бүлгийн болон ажлын уулзалтанд идэвхтэй оролцож, Рамсарын санаачилгууд болох Рамсарын бүс нутгийн санаачилга-Зүүн Ази, Зүүн Ази, Авсралазийн нүүдлийн замын сүлжээ Рамсарын санаачилга, мөн Wetland International зэрэг олон улсын  байгууллагатай хамтран Рамсарт бүртгэлтэй ус, намгархаг газрын чиглэлээр Монгол оронд хамтран ажиллах боломжийг харилцан тохиролцсон байна.

Энэхүү хуралд БНАСолонгос улсын Засгийн газрын төлөөлөгчид анх удаа оролцсон ба Монгол улсын ус намгархаг газар, усны шувуудын чиглэлээр хамтран ажиллах боломжтой хэд хэдэн чиглэлээр санал солилцов. Хуралдааны завсарлагаанаар Рамсарын Конвенцийн Талуудын 13-р хурлын ерөнхийлөгч H.E. Eng. Mohamed Al Afkham-д шинэхэн хэвлэгдсэн Азийн махчин шувуу номын дээжээ дурсгал болгон гардуулав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар