Ахисан түвшний оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Утга зохиол, Урлаг судлалын тэнхим

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс эрхлэн зохион байгуулах гэж буй Олон улсын эрдэм шинжилгээний /утга зохиол, урлаг, соёл судлалаар магистрант, докторантурт суралцаж байгаа дотоодын болон гадаадын суралцагсад хамрагдана/ хурлыг:

  • Утга зохиол судлал
  • Урлаг, соёл судлал
  • Утга зохиол, Урлагийн боловсрол судлал асуудлын хүрээнд зохион байгуулна.

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхим 2018-2019 оны хичээлийн жилийн эхний улиралд Олон улсын эрдэм шинжилгээний /утга зохиол, урлаг, боловсрол, соёл судлалаар чиглэлээр/ хурлыг улсын хэмжээний их сургуулиудад сурч байгаа магистрант, докторантууд оролцож, сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлэн санал бодлоо солилцохын дээр тухайн салбар судалгааны өнөө ба ирээдүйн судалгааны чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм.

Хурлын зорилго: Магистрант, докторантууд утга зохиол, урлаг, боловсрол, соёл судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа явц, үр дүнгийн талаар харилцан ярилцаж, дэвшүүлсэн шинэ санаа, үзэл баримтлалаа бусадтайгаа хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны чиглэлийг гүнзгийрүүлэхэд оршино.

Хурал: 2018 оны 12 дугаар сарын 07-нд МУИС-ийн Номын сангийн байранд болно.

Илтгэлийг бүрэн эхээр нь: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 326 тоот өрөөнд Утга зохиол, Урлаг судлалын тэнхимд хүлээн авна. Мөн literature.num@gmail.com  хаягаар ирүүлнэ үү.

 Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны шинэлэг тал, баримтад тулгуурласан, сонирхолтой, эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичигдсэн байх.
  2. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байх
  3. Илтгэлийн эхийг удирдагч, зөвлөх багшаараа хянуулж, гарын үсэг зуруулсан байх
  4. Илтгэлийг РР-оор бэлтгэж хэлэлцүүлнэ.
  5. Илтгэх хугацаа 7’-10’ /мин/

 Илтгэлийн эхэд тавигдах шаардлага:

  1. Үсгийн тэмдэгт Times New Roman, мөр хоорондын зай “1,5”, илтгэлийн эх А4-ийн цаасан дээр 7-9 нүүр байна.
  2. Ном зүйг цагаан толгойн дэс дарааллаар бичих/монгол, гадаад, цахим эх сурвалж/
  3. Хүснэгт, график, зураг судалгааны ажлын 1/3-с илүүгүй зайг эзэлсэн байх
  4. Илтгэлийн нүүр хуудас нь харьяа сургууль, тэнхим, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр (гарын үсэг), гүйцэтгэгч магистрант, докторантын овог, нэр, Улаанбаатар, 2018 он гэсэн бүтэцтэй байна.

Илтгэлийг дүгнэхэд баримтлах зарчим:

Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол, судалгааны ажлын арга барилд суралцан байдал  илтгэх ур чадвар, ажлаа эзэмшсэн байдал, асуултанд хариулсан байдал зэрэг болно.

Жич: Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг мэргэжлийн судлаачид шүүн нягталж илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэх учир дурдсан цагт илтгэлээ ирүүлэхийг анхаарна уу. Тус салбараас зохион байгуулж буй энэхүү хурал, илтгэлтэй холбоотой саналт хүсэлтээ доорх утсаар холбоо барьж ирүүлж болно.

Хаяг: МУИС II байр, № 326

Утас: 77307730-2216

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар

Утга зохиол, Урлаг судлалын тэнхим

Зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар